Монголын Үндэсний Бөхийн Холбооны "PEPSI Алтан цом"-ын төлөөх шигшээ барилдааны сүүлийн тойргийн барилдаанууд зургаадугаар сарын 03, 04-ний өдрүүдэд Монгол бөхийн өргөөнд болно.
Булган аймгийн бөхчүүд энэ үеэр Алтан цомын төлөө Архангай аймгийн бөхчүүдтэй барилдах бөгөөд төрөлх нутагтаа ирж ,Аймгийн Засаг дарга Б.Ариун-Эрдэнэтэй уулзлаа. Аймгийн Засаг дарга Б.Ариун-Эрдэнэ: Нутаг усныхаа нэрийг дуурсгаж, барилдаануудад амжилт гаргаж буйд талархаад цаашдын улсын их баяр наадмын барилдаанд нь амжилт хүслээ.
Алтан цомын барилдаан Монгол бөхийн өргөөнд 2023 оны зургаадугаар сарын 04-нд 18:00 цагаас болох юм. Булган нутгийн зон олон та бүхэн 6 залуу начингуудаа дэмжиж, барилдааныг үзэх бол тасалбараа www.ticket.mn -ээс захиалан авах боломжтой.
Сэтгэгдэл ( 1 )
Энэ засаг ноёнд өөр хийх ажил байдаггүй л юм байх даа, бөх шүтээд хөгжих үү, улам л дордсоор санагдах юм