ЗАСГИЙН ГАЗАР: "Эмээлтийн эко парк"-ыг байгуулахыг дэмжлээ

Б.Эрхэс | Zindaa.mn
2023 оны 05 сарын 24

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр /2023.05.24/ боллоо. Хуралдаанаар “Эмээлтийн эко парк” байгуулахыг дэмжжээ.

Энэ талаар  ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан "Эмээлтийн аж үйлдвэрийн цогцолборыг байгуулах ажил 2019 оноос судлагдаж ирсэн байдаг. Үүнээс хойш тодорхой шалтгааны улмаас энэ төсөл ажил хэрэг болохгүй явж ирсэн. Уг парк ашиглалтад орсноор эдийн засагт таатай нөлөө үзүүлж, байгаль орчинд ээлтэй хэлбэр рүү шилжиж, нийслэлийн 30 мянга орчим иргэн ажлын байртай болно. Ийн монголын суурь үйлдвэрлэлийн салбар болох арьс, ширний үйлдвэрлэлд сэргэлт бий болж, экспортын нэр төрлийн бүтээгдэхүүний тоо хэмжээ нэмэгдэх, уг үйлдвэрлэлийг дагаж цавуу, коллаген, гоо сайхан, савангийн үйлдвэрлэл хөгжих үндсэн суурь тавигдлаа. “Дэлхийн банкнаас санхүүжүүлэх” Эмээлтийн эко парк байгуулах төслийг УИХ соёрхсоноор бүтээн байгуулалтын ажил эхэлнэ. Энэ нь МАН-ын мөрийн хөтөлбөрт тусгасан 10 эко парк байгуулах ажлын нэг юм" хэмээн ярилаа.  

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Х(66.181.160.3) 2023 оны 05 сарын 24

Махыг хужаагаас салгаачээ яяах гээд шалгаад арга хэмжээ авдаггүй юм бэ

0  |  0
Top