Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр /2023.05.24/ боллоо. Хуралдааны дараа ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан нар мэдээлэл хийв.
Тэрбээр "Ерөнхий сайдаас оны өмнө мэдэгдэж, үүрэг даалгавар өгсөн. Учир нь, агаарын тээврийн үнэ, тарифыг буулгах ажил чухал байна, иргэдийн худалдан авах чадварт тааруулж нислэг үйлдэх хэрэгтэй гэж үзэж байсан. Тэгвэл өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар уг асуудлыг шийдвэрлэх саналыг Зам тээврийн хөгжлийн сайд оруулж, шийдэгдлээ. Үндсэндээ 2023 оны долдугаар сарын 1-ний өдрөөс эхэлж агаарын тээвэр зорчдог есөн аймагт билетийн үнэ хямдарч байна. Улмаар 50-70 хувь хямдруулсан үзүүлэлт гарч байна" гэлээ.
Сэтгэгдэл ( 0 )