С.Бямбацогт: МИАТ компани орон нутагт хоёр дахин бага үнээр нислэг үйлдэнэ

Б.Эрхэс | Zindaa.mn
2023 оны 05 сарын 24

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр /2023.05.24/ боллоо. Хуралдааны дараа Зам тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогт нар мэдээлэл хийв. 

Тэрбээр "Орон нутгийн нислэгийг сэргээх тал дээр Засгийн газраас чухал шийдвэрийг гаргасан. Гадаадын жуулчид Монголд ирэх боломжийг нь сайн нээж өгсөн. Гадаад нислэг сэргэсэн. Тэднийг Улаанбаатар хотод биш 21 аймагтаа аялахад дотоодын нислэг их чухал үүрэгтэй. МИАТ компанийг дотоодын нислэгт оролцуулах шийдвэрийг гаргасан. Өнөөдрийн байдлаар тогтмол 2-3 аймагт нисэж байна. Тэгвэл МИАТ компани ниссэнээр байнгын 9 аймагт нислэг үйлдэх боломж бүрдэж байгаа юм. Ирэх долдугаар сарын 1-нээс эхэлж байнгын нислэгтэй болно. Үнийн хувьд 50-70 хувь хямдарна" гэлээ. 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зангараг(204.111.170.39) 2023 оны 05 сарын 24

Тодорхойгүй хүмүүс тодорхой биш мэдээлэл өгөх юм даа. Яг ямар аймагруу хэдэн төгрөгөөр нислэг үйлдэх юм бол?

0  |  0
Top