МУ-ын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн үүрэг, чиглэл болгосноор Хар ус нуур орчмын экосистемийг хамгаалах цогц ажил эхэллээ.
Уг ажлын хүрээнд Ерөнхийлөгчийн Тамгын газар, Үндэсний аюулгүй байдлын зөвлөл, БОАЖЯ, Усны газрын хамтарсан ажлын хэсэг Ховд аймагт ажиллаж байна.
Хар ус нуур орчмын экосистемийн бохирдлын шалтгаан:
Монгол Улсын 3 дахь том нуур, Их нууруудын хотгорын амин судас болсон Хар ус нуурын экосистемийг хамгаалах нь байгаль экологийн өндөр ач холбогдолтой.
Хар ус нуураас Хар нуур, Дөргөн нуур, Хяргас нуур, Айраг нуурууд хамааралтай байдаг учир энэ хамгааллын ажил зөвхөн Хар ус нуурыг хамгаалахаас гадна Монгол орны баруун бүсийн томоохон гол, нууруудыг цогцоор нь хамгаалах ажил юм.
Сэтгэгдэл ( 0 )