Цахилгаан автомашиныг олон нийтэд танилцуулах "Нээлттэй өдөрлөг" болно

Б.Батчимэг | Zindaa.mn
2023 оны 05 сарын 25

Цахилгаан автомашин байгаль орчинд эерэг нөлөө үзүүлдэг

"Байгальд ээлтэй хэрэглээг ГЭР БҮЛИЙНХЭЭ ТӨЛӨӨ сонгоё" уриан дор цахилгаан авто машиныг олон нийтэд танилцуулах "НЭЭЛТТЭЙ ӨДӨРЛӨГ"-ийг импортлогч 13 аж ахуйн нэгж аж ахуйн нэгж, ногоон зээлийг олгож буй 3 банк, дэмжигч байгууллагуудтай хамтран тавдугаар сарын 27-ны бямба гарагт 12:00 - 20:00 цагийн хооронд зохион байгуулах гэж байна. Энэ өдөр цахилгаан автомашины бүх талын мэдээллийг авахаас гадна, 50 орчим загварын 80 гаруй цахилгаан машин унаж үзэх, уян хатан зээлийн сонголт, байгальд эерэг нөлөөллийн тухай танилцуулах болно. Энэ өдөр Улаанбаатар хотод +18 градусын дулаан байна.

2016 онд Авто тээврийн Үндэсний төвийн Судалгаа,хөгжил,чанарын удирдлагын төвөөс 263 цахилгаан автомашин хэрэглэгчдийн дунд санамсаргүй түүврийн аргаар цахилгаан автомашины эвдрэл гэмтлийн сэтгэл ханамжийн судалгаа хийхэд 84,1 хувь нь ҮГҮЙ буюу эвдрэлгүй гэж хариулжээ. Үлдсэн нь хуучин оны цахилгаан автомашины баттерей амархан мууддаг гэж хариулжээ.

Цахилгаан автомашин BAIC eu260 37056км туулахад 8352,4 кг нүүрсхүчлийг хийн ялгарлыг бууруулсан нь 47 мод тарьсантай адил байдаг байна. Иймд дэлхий Улс орнууд цахилгаан авто машины хэрэглээ рүү шилжиж байна. Монгол Улсын хувьд нийт авто машины 0,04 хувийг эзэлж байгаа нь хангалтгүй юм. Хэрэв цахилгаан автомашины хэрэглээг нэмэгдүүлж чадвал агаар, орчны бохирдлыг бууруулахад бодит дэмжлэг болох юм.

Уг арга хэмжээг дэмжигч байгууллага:

UNDP in Mongolia - НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр

Үндэсний Цэцэрлэгт Хүрээлэн /Албан ёсны хуудас/- National Garden Park

Khan Bank

State Bank of Mongolia (Төрийн банк)

XacBank

Monos Pharma Trade - Монос Фарм Трейд

Цахилгаан автомашин импортлогч байгууллагууд:

Leaf Center

MG Motors Mongolia / Глобал Моторс ХХК /

Эрчим Сүлжээ ХХК /цахилгаан цэнэглэгч нийлүүлэгч/

Tavan Bogd Motors LLC

Autoland

Nissan

MSM Group LLC

Avevai Mongolia

Eco Car \ Эко Кар

Skywell

Dongfeng Motor Mongolia

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top