Б.Тулгат: Шинэ сэргэлтийн бодлогын 50 хувь нь БООМТЫН СЭРГЭЛТ

Б.Эрхэс | Zindaa.mn
2023 оны 05 сарын 29

Засгийн газрын ээлжит хуралдаанаар Шивээхүрэн-Сэхэ чиглэлийн нарийн царигтай төмөр замын бүтээн байгуулалтыг гүйцэтгэх ажлыг "Нарийнсухайтын төмөр зам" ХХК-д олгохоор шийдвэрлэсэн. Энэ хүрээнд өнгөрсөн долоо хоногт Шивээхүрэн-Сэхэ чиглэлийн хилийн боомтын 7.1 км төмөр замын бүтээн байгуулалтын ажлын нээлтийн үйл ажиллагаа боллоо. 

Уг нээлтийн үйл ажиллагаанд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Зам тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогт, Эдийн засгийн хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар, Боомт хариуцсан сайд Б.Тулгат нараас гадна УИХ-ын гишүүн Н.Наранбаатар нар оролцов.

Энэ үеэр Боомт хариуцсан сайд Б.Тулгат "Засгийн газрын тэргүүлэх зорилт Шинэ сэргэлтийн бодлогын 50 хувь нь боомтын сэргэлт юм. Боомтын сэргэлтийн хүрээнд төсвөөс хөрөнгө оруулалт хийж байгаа ажил цөөн. Төр хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд нэлээн олон төсөл явж байна. Өмнө нь боомт гэдгийг хоёр орны хилээр зорчих гэж төсөөлдөг байсан. Одоо боомтын сэргэлтийг цогцоор нь хардаг болж байна, Засгийн газар. Хувийн хэвшилтэйгээ хамтарч нэг зүг рүү харах цаг үе ирсэн байна" хэмээн онцоллоо. 

ШУУД ДАМЖУУЛАЛТ!

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
asd(139.5.218.145) 2023 оны 05 сарын 30

enhbayariin cunh barigch

1  |  0
Эгэл(192.82.78.137) 2023 оны 05 сарын 29

Амжилт,залуус аа

0  |  0
11(66.181.190.143) 2023 оны 05 сарын 29

За битгий сахалаа буд.

0  |  0
Top