Засгийн газрын ээлжит хуралдаанаар Шивээхүрэн-Сэхэ чиглэлийн нарийн царигтай төмөр замын бүтээн байгуулалтыг гүйцэтгэх ажлыг "Нарийнсухайтын төмөр зам" ХХК-д олгохоор шийдвэрлэсэн. Энэ хүрээнд өнгөрсөн долоо хоногт Шивээхүрэн-Сэхэ чиглэлийн хилийн боомтын 7.1 км төмөр замын бүтээн байгуулалтын ажлын нээлтийн үйл ажиллагаа боллоо.
Уг нээлтийн үйл ажиллагаанд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Зам тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогт, Эдийн засгийн хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар, Боомт хариуцсан сайд Б.Тулгат нараас гадна УИХ-ын гишүүн Н.Наранбаатар нар оролцов.
Энэ үеэр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ "Засгийн газраас Шинэ сэргэлтийн бодлого дэвшүүлээд эхний зорилт нь Боомтын сэргэлт шүү дээ. Замын-Үүд л ганцхан төмөр замаар холбогдсон. Түүнээс хойш 70 жил болж байна. Энэ хугацаанд өөр нэг ч боомт төмөр замаар холбогдоогүй. Цар тахал хүнд нөхцөл байдал. Гэхдээ боомт ямар эмзэг байгааг ойлгуулсан, Засгийн газарт. Шинэ сэргэлтийн бодлого бол зовлон дундаас гарсан бодлого. Хамгийн эмзэг цэгүүдээ барьж авч богино хугацаанд барьж авах ажил байсан. Өнгөрсөн жилийн энэ өдөр өргөн, нарийн царигийн маргаанаас болж Шивээхүрэн, Сэхэ боомт хоорондоо холбогдохгүй яваад байсан. Өнөөдөр эхний том алхам зөвшилцлийн хүрээнд хийгдэж байна. Хурдан хийгдэнэ. Одоо 8-10 сая тонн экспорт. Энэ бол цаашаа 20 сая тонн нүүрс болно" гэлээ.
ШУУД ДАМЖУУЛАЛТ!
Сэтгэгдэл ( 0 )