Реппэр Big Gee эмээ, өвөөгийнхөө хүслийг биелүүлжээ

Ж.Сондор | Zindaa.mn
2023 оны 05 сарын 29

 

Өчигдөр буюу 2023 оны тавдугаар сарын 28-нд мэргэжлийн сүмо бөхийн зуны тэмцээн Токио хотноо болж өндөрлөлөө. Энэ удаагийн башёд Монголын сүмоч Г.Ган-Эрдэнэ буюу ёкозүна Тэрүнофүжи түрүүллээ. 

Манай улсад сүмо бөхийн хорхойтнууд олон бий. Уран мэхийг уралдуулж, ур ухаанаа гайхшруулдаг энэхүү спортын үнэнч үзэгчдийн нэг болох эмээ, өвөөгөө баярлуулах зорилгоо реппэр Big Gee биелүүлжээ. Тэд Монголын сүмоч ёкозүна Тэрүнофүжид хүндэтгэл үзүүлэн, баяр хүргэж, хамтдаа дурсгалын зургаа татуулжээ. 

Эхнэр болон эмээ, өвөөгийнхөө хамтаар аралын Япон орноо ирсэн тэрээр тэмцээний арын хэсэгт зочилжээ. Гэрийн сайн эзэн, хүний сайн хань, хүүхдүүдийнхээ сайн аав хэмээн олон нийтэд үнэлэгддэг тэрээр эмээ, өвөөдөө ч мөн ачлалтай сайн хүү ажээ.

 

 

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(202.126.89.175) 2025 оны 03 сарын 13

Ачлалтай сайн хүүд энэ хорвоогийн хамгийн сайн сайхан бүхнийг хүсье.

1  |  0
Зочин(103.26.194.62) 2025 оны 03 сарын 13

Ухаантай залуу бна шүү

2  |  0
А(192.82.76.94) 2025 оны 03 сарын 13

Ачлалтай сайн хүү юмдаа.аз жаргал хүсье

4  |  0
Close menu