Засгийн газрын ээлжит хуралдаанаар Шивээхүрэн-Сэхэ чиглэлийн нарийн царигтай төмөр замын бүтээн байгуулалтыг гүйцэтгэх ажлыг "Нарийнсухайтын төмөр зам" ХХК-д олгохоор шийдвэрлэсэн. Энэ хүрээнд өнгөрсөн долоо хоногт Шивээхүрэн-Сэхэ чиглэлийн хилийн боомтын 7.1 км төмөр замын бүтээн байгуулалтын ажлын нээлтийн үйл ажиллагаа боллоо.
Уг нээлтийн үйл ажиллагаанд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Зам тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогт, Эдийн засгийн хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар, Боомт хариуцсан сайд Б.Тулгат нараас гадна УИХ-ын гишүүн Н.Наранбаатар, "Монголын төмөр зам" ТӨХК-ийн захирал П.Ганхүү, тус компанийн Баруун босоо чиглэлийн төмөр замын төслийн менежер Т.Сайнжаргал нар оролцов.
Энэ үеэр “Монголын төмөр зам” ТӨХК-ийн Баруун босоо чиглэлийн төмөр замын төслийн менежер Т.Сайнжаргал “Монгол Улсын Шивээхүрэн боомтыг БНХАУ-ын Сэхэ боомттой 7.1 км төмөр замаар холбох бүтээн байгуулалтын ажил энэ аравдугаар сар гэхэд дуусна. Үргэлжлүүлэн баруун босоо тэнхлэгийн Шивээхүрэн-Нарийнсухайт-Арцсуурь төмөр замын бүтээн байгуулалтын ажлууд 4-6 жилийн хугацаанд баригдана. Нийт концевцын хугацаа 20 орчим жил байхаар тооцоолж байгаа. Одоогоор төслийн зориулалттай компани байгуулах процесс буюу гэрээ хийх, дүрийн хэлэлцүүлэг явагдаж байна. Ерөнхийдөө хөрөнгө оруулагч компани шалгарчихсан. Удахгүй энэ талаар дэлгэрэнгүй мэдээлнэ” хэмээн тодотголоо.
ШУУД ДАМЖУУЛАЛТ!
Сэтгэгдэл ( 0 )