"T-ara" хамтлагийн гишүүн Жи Ён болон мэргэжлийн бэйсболын тоглогч Хван Жэ Гён нарын тансаг пэнтхаусыг "Free Doctor" нэвтрүүлэг танилцуулжээ. Шинэхэн гэрлэсэн хосуудын гэрийг танилцуулдаг уг нэвтрүүлэгт дурдсанаар хосуудын амьдарч буй байр зах зээлийн үнэлгээгээр 37 тэрбум вонын үнэтэй гэнэ.
"Lotte Signiel" цамхагийн 42 давхарт байрлах энэхүү пэнтхауст бусад давхарын оршин суугчдаас тусдаа цахилгаан шатаар зорчиж хүрдэг аж. Энэхүү тансаг зэрэглэлийн орон сууцны барилгад орчин үеийн фитнесс заал, гольфийн талбай, тансаг зэрэглэлийн ресторан гээд л дээд түвшний бүхий л үйлчилгээний газрууд бий. Хосуудын гэр Германын алдарт Gaggenau, Miele зэрэг брэндүүдийн тансаг зэрэглэлийн цахилгаан бараагаар тоноглогджээ.
Хван Жэ Гён болон Жи Ён нар 2022 оны хоёрдугаар сард харилцаагаа олон нийтэд ил болгосон. Тухайн оныхоо арванхоёрдугаар сарын 10-нд хуримаа хийсэн тэдний бал сарын тухай дэлгэрэнгүй нэвтрүүлэг өнөөдөр олны хүртээл болжээ.
Сэтгэгдэл ( 0 )