И Сын Ги эхнэртээ хэрхэн гэрлэх санал тавьсан тухайгаа ярьжээ

Ж.Сондор | Zindaa.mn
2023 оны 05 сарын 30

 

Жүжигчин И Сын Ги эхнэр И Да Индээ хэрхэн гэрлэх санал тавьсан тухайгаа ярьжээ. 

Тавдугаар сарын 29-ний өдөр цацагдсан "Brother's Ramen" нэвтрүүлгийн үеэр тэрээр энэ тухайгаа ярьжээ. Уг нэвтрүүлгийн зураг авалт хосуудын хурим болохоос өмнө хийгдсэн бөгөөд хуримаа хийхээр сэтгэл нь догдолж буй И Сын Ги эхнэртээ идсэн хоолныхоо зургийг явуулах үед энэхүү яриа өрнөжээ. 

Хөтлөгч түүнээс хэн рүү зураг явуулж байгааг асуухад И Сын Ги "Эхнэр рүүгээ. Одоо тэр миний эхнэр болсон" хэмээн хариулжээ. Хөтлөгч Кан Ху Дун үргэлжлүүлэн "Чи гэрлэх санал тавьсан юм уу?" гэхэд И Сын Ги "Тийм ээ. Хүмүүс намайг тансаг байдлаар гэрлэх санал тавьсан гэж боддог ч тийм зүйл болоогүй. Би түүнээс зүгээр л асуучихсан. Нэг удаа бид хоёр ирээдүйд яаж амьдармаар байгаа тухайгаа ярилцаж байсан юм.  Хоёулаа илүү их буян хийж амьдрах хүсэлтэй болохоо мэдсэн. Гэрлэх гэж байгаа хүн маань үнэхээр сайн хүн. Азаар бид хоёр ижил зүйл хүсэж мөрөөддөг, ёс суртахуун ч ойролцоо учраас олон сайхан дурсамж бүтээх байх гэж бодож байна" гэжээ. 

Хосууд 2023.04.07-нд хуримаа хийсэн. Хэдийгээр И Сын Гигийн шүтэн бишрэгчид уг хуримыг эсэргүүцэж байсан ч И Сын Ги бүх эрсдлийг үүрнэ хэмээн мэдэгдээд дурлалт бүсгүйтэйгээ гэрлэсэн билээ. 

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top