Засгийн газрын өнөөдрийн /2023.05.31/ хуралдаанаар хэлэлцсэн асуудлын талаар мэдээлэл өгч байна.
ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан "Төрийн албан хаагчдын ур чадвар, мэдлэгийг дээшлүүлэх, бүтээмжийг сайжруулах чиглэлийг Засгийн газар бодлого болгож хэрэгжүүлж байгаа.
Үүний хүрээнд сар орчмын Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэж, ҮАБЗ-д танилцуулж, зөвлөмж гаргасан байгаа. Тэр нь юу вэ гэхээр Монгол Улсын хэмжээнд нийт ажиллах хүчний 15 хувиас дээшгүй нь төрийн албан хаагч байх шийдвэрийг гаргасан.
Үүнтэй холбогдуулж Төрийн албаны хуульд нэмэлт өөрчлөлт оруулах, төрийн албаны хууль нь бүх шатанд амьдралд нийцдэг болгох шийдвэрийг өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар гаргасан.
Төрийн албаны хуулийн өөрчлөлтөөр “Шүүр ажиллагаа”-ны хүрээнд улс орны төр засгийн хэмжээнд анхан болон дунд шатанд зөрчигдөөд байгаа, амьдралд нийцэхгүй байгаа зохицуулалтуудыг хийнэ.
Нөгөө талаараа төрийн албан хаагчдын дээд хязгаарыг тогтоох шийдэл байна. Энэ Төрийн албаны хуулийн нэмэлт өөрчлөлтөөр хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн төрд ажиллах боломжийг илүү хялбаршуулах зохицуулалтууд орж байгаа.
Нэг ёсондоо Төрийн албаны хуулиар төрд ажиллах шалгуур дөрвөн жилийн хугацаатай гэж бодоход хөгжлийн бэрхшээлтэй иргэнд хоёр дахин хөнгөлөлтэйгөөр буюу хоёр жилийн шаардлага тавьдаг болох зохицуулалтыг хийх нь энэ хуулийн онцлог юм” гэлээ.
Сэтгэгдэл ( 2 )
ХБИ.ТӨРД АЖЛААД ЦАЛИН АВНА ДЭЭР НЬ ГРУПП АВНА.УУЛ НЬ АЖЛЫН ЧАДВАРГҮЙ ГЭЖ ГРУППЫН МАНГӨ ӨГЧ БАЙГАА БИЗ ДЭЭ
Шал худлаа. Удахгүй иргэний дайн гарна.