Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Засгийн газрын өчигдрийн /2023.05.31/ төрийн болон орон нутгийн өмчит компаниудын харьяанд байгаа амралтын газруудыг хүүхдийн зуслангийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг болгох үүрэг өгсөн байна.
Энэ талаар ХНХ-ийн сайд Х.Булгантуяа “Төрийн болон орон нутгийн өмчит маш олон амралт сувилал байдаг. “Найрамдал” зуслангийн эрхийн бичиг нь дууссан гэнэ. Байгаа ганц “Найрамдал” зуслан дээрээ бид сүүлийн хоёр, гурван жилийн дотор нэлээд хөрөнгө оруулалт хийж, шинэчлэх ажлыг хийж байна. Хоёр дахь салбарыг Хөвсгөл аймагт барихаар бэлтгэ ажлыг хангаж, зураг төсөл, хөрөнгө оруулалтыг шийдээд явж байна.
Гэхдээ хүүхдүүд нь зун амрах газар олдохгүй байхад төрийн байгууллагууд амралт, сувилалтай байх нь зохимжгүй юм гээд эдгээр амралт сувиллуудыг “Найрамдал” зуслангийн удирдлага удирдан зохион байгуулж, хүүхдэд зуслангийн үйлчилгээ үзүүлэхээр шийдвэрлэсэн. ХНХЯ-аас ажлын хэсэг гарч, үүн дээр ажиллана.
Хоёрдугаарт, 2002-2009 онд төрийн өмчид байсан 12 хүүхдийн зусланг менежментийн хувьчлал хийсэн. Зарим нь газрыг нь зарсан, өөр зориулалтаар ашиглаж байгаа гэсэн гомдлууд байдаг юм байна. Эдгээр зуслангийн асуудалд шалгалт хийнэ. Хэрвээ шаардлагатай бол үүнийг засаж сэлбээд төр өөрөө үүнийг ажиллуулах юм уу, төрийн бус байгууллагуудаар үйл ажиллагааг нь дэмжээд ажиллуулах нь зүйтэй гэдгийг Ерөнхий сайд дэмжиж, шийдвэрлэлээ" гэв.
Сэтгэгдэл ( 6 )
Хөвсгөлийн Урандөш зусланд хөрөнгө гаргаж ажиллуулбал олон хүүхдэд буян болно поо.\n\n
маш зөв ажил эхлүүлж байна ДЭМЖИЖ БАЙНА хувьчлал нэрээр хүүхдийн өмч хөрөнгө эзгүй ЖН ХАНДГАЙТ хүүхдийн зуслан
Энэ хужаа авгайг монголоос зайлуул.
Үнэхээр бүтээгээд хүүхдүүдээ амраавал насанд хүрэгчид амарснаас хамаагүй дээр дээ.
Дэмжиж байна
дарханы төмөрлөгийг үйлдвэрийн зусланг хүүүхдийнх болгох хэрэгтэй дээ хэдэн архичин цугласарсан газар байх юм билээ шүү тэнд зуны цэцэролэг байгуулвал агаар цахилгаан устай юм билээ шүү