Германы супермодель, жүжигчин, телевизийн хөтлөгч Хайди Клум 50 нас хүрлээ.
1998 онд Америкийн Sports Illustrated сэтгүүлийн нүүрэнд заларсных нь дараа түүнийг алдар нэр дэлхийн өнцөг булан бүрт цуурайтсан юм.
Тэр үед Хайди моделийн бизнест ороод зургаан жил болсон байв.
Клум Vogue, Elle, InStyle, Marie Claire, Glamour, Harper's Bazaar зэрэг олон стэгүүлтэй хамтран ажиллаж байсан.
Мөн Victoria's Secretцийн үзэсгэлэнт сахиусан тэнгэрүүдийн нэг.
Хайди Клум гурван удаа гэрлэж байсан, дөрвөн хүүхэдтэй.
2019 онд тэр Tokio Hotel хамтлагийн гитарчин Том Каулитцтай хуримаа хийсэн. Том түүнээс 16 насаар дүү.
Хайди Клумыг Хэллоуины Хатан хаан гэж нэрлэдэг.
Жил болгон Хайдиг ямар хувцастай гарч ирэхийг хүмүүс хүлээдэг.
Клеопатра, эмгэн, сүнс, мангас, гүнж, харь гаригийн хүн, тэр байтугай чийгийн улаан хорхойн дүрд хувилж байв.
Сэтгэгдэл ( 0 )