Монголын боксын холбоо ДАШТ-ий медальтнуудаа байр, машинаар урамшууллаа

Б.Эрхэс | Zindaa.mn
2023 оны 06 сарын 03

Монголын боксын холбоо ДАШТ-д амжилттай оролцсон баг, тамирчиддаа хүндэтгэл үзүүллээ. 

Холбоо байгуулагдсан үеэс хойш ДАШТ-ээс нэг дор эмэгтэйчүүдийн насанд хүрэгчдийн ДАШТ-ээс 1 мөнгө, 1 хүрэл, эрэгтэйчүүдийн насанд хүрэгчдийн ДАШТ-ээс мөн 1 мөнгө, 1 хүрэл медаль авсан тохиолдол энэ онд тохиолоо.

Монголын боксын холбооноос ДАШТ-ээс мөнгөн медаль хүртсэн тамирчдынхаа амжилтыг хоёр өрөө орон сууцаар, ДАШТ-ээс хүрэл медаль хүртсэн тамирчдынхаа амжилтыг автомашинаар мялаалаа. 

Мөн Монголын боксын холбоо энэ ДАШТ-ээс эхлэн цаашид тив, дэлхийн тэмцээнд амжилт үзүүлсэн тамирчдынхаа шагналын мөнгөнөөс ТАТВАР АВАХГҮЙ байх шийдвэр гаргажээ. 


 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top