Жон Гүгтэй адилхан харагддаг эмэгтэй шүтэн бишрэгчдээс нь УУЧЛАЛТ хүсэв

Ж.Сондор | Zindaa.mn
2023 оны 06 сарын 07

 

"BTS" хамтлагийн гишүүн Жон Жон Гүгтэй адилхан харагддаг гэдгээрээ олны анхаарлыг татаад буй Саяа Хирай хэмээх япон эмэгтэй Жон Гүг болон түүний шүтэн бишрэгчдээс уулчлалт хүсжээ.

Жүжигчин Шим Хьюн Тагийн эхнэр Саяа Хирай энэ тухайгаа "Өмнө нь болсон явдалд би маш их гайхаж бас баярласан. Үнэндээ бид Өмнөд Солонгосын алдартнуудын тухай сайн мэдэхгүй ч "BTS" хамтлагт бол үнэхээр дуртай. Тэр дундаа Жон Гүг хамгийн их таалагддаг. Манай нөхөр Шим Хьюн Таг мөн алдартнуудын тухай тийм ч сайн мэдэхгүй. Гэхдээ "BTS"-д дуртай. Тэр ч мөн Жон Гүгийн шүтэн бишрэгч.

Намайг түүнтэй адилхан гэх яриа гарч, түүнийг нь олон хүмүүс хүлээн зөвшөөрч эхэлсэн нь яг л зүүд шиг санагдсан. Жон Гүгтэй адилхан гэж хэлсэнд баярлалаа. Өмнө нь хэзээ ч түүнтэй адилхан гэдэг үг сонсож байгаагүй учраас эхлээд маш их гайхсан. Бас Жон Гүгийн шүтэн бишрэгчдээс уучлалт хүсье. Жон Гүг болж буй үйл явдалд эерэгээр хандсанд үнэхээр их талархаж байгаа. Би Жон Гүг болон "BTS" хамтлагийг үргэлжлүүлэн дэмжсээр байх болно" гэжээ. 

Түүнийг ийнхүү уучлалт хүссэний дараа цахим орчинд Жон Гүгийн шүтэн бишрэгчид түүнийг уучлалт гуйх шаардлагагүй болохыг дурдан үргэлж дэмжихээ илэрхийлсэн байна.  

Саяа Хирай TV CHOSUN-ий "Chosun's Lover" нэвтрүүлэгт оролцсоныхоо дараа багагүй шуугиан тарьсан. Үзэгчид түүнийг Жон Гүгтэй адилхан байгааг онцлон олон нийтийн сүлжээнд харьцуулсан зургийг нь байршуулж эхэлжээ. 

 

 

Сэтгэгдэл ( 5 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Х.Хүслэн(66.181.161.36) 2023 оны 06 сарын 10

Хөөрхөн юм хүмүүс муулж байгаагүй гэдэгт би итгэлтэй байна \n

0  |  0
Army (202.55.188.89) 2023 оны 06 сарын 10

Zgr shde bi bur durte hoorhn haragdaad bdy

4  |  0
На(122.201.31.136) 2023 оны 06 сарын 10

Надтай яг адилхан хүн хаа нэгтэй байгаал байхдаа гоё юм бишүү ихрээ олох

2  |  2
(150.129.141.34) 2023 оны 06 сарын 10

хөөрхөн гэж, энэ хоёрын байж байгааг хараад байгаарай

8  |  4
кккк(202.21.112.171) 2023 оны 06 сарын 10

уучлалт гуйх хэрэггүй эээ бид нар харин энэ хүнд атаархаж байгаа шүү ккк

12  |  4
Top