УИХ-ын Үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны ээлжит хуралдаан өнөөдөр /2023.06.07/ болж байна.
Хуралдаанаар УИХ-ын гишүүн Т.Энхтүвшингөөс Шадар сайдад хандаж тавьсан "Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтын явцын талаар" тавьсан асуултын хариуг сонсож байна.
Энэ үеэр Уул уурхай, хүнд үйлдвэрийн дэд сайд О.Цэндсүрэн "Монгол Улсын Засгийн газарт Энэтхэг улсаас олгохоор болсон 1.2 сая ам.долларын хөнгөлттэй зээл, нэг тэрбум 236 сая ам.долларын хөнгөлттэй зээлийн санхүүжилтээр жилд 1.5 сая тонн газрын тос боловсруулах үйлдвэр барих төслийг Дорноговь аймгийн Алтанширээт сумын нутагт 2017 оноос хойш хэрэгжүүлж байна. Энэхүү үйлдвэр баригдснаар жилд 43 мянган тонн шингэрүүлсэн шатдаг хий, 339 мянган тонн АИ95 авто бензин, 40 мянган тонн онгоцны түлш, 864 мянган дизел түлш зэрэг стандартын шаардлага хангасан газрын тосны бүтээгдэхүүн үйлдвэрлэх юм. Энэ Монгол Улсын дотоодын нийт бүтээгдэхүүний 55 хувийг хангах боломжтой гэж тооцоолсон" гэдгийг мэдээлэлдээ дурдлаа.
Сэтгэгдэл ( 3 )
ажилаа хийлдээ
Амжилт хүсье
Энэ засгийн ажил хийх гэж үхсэн нохойн оцгор . Ямарч уялдаа холбоо байхгүй ажил хийж сураагүй мэдэхгүй галч авчраад тавьчихсан.