Жүжигчин Женнифер Энистон кардио дасгалаас ТАТГАЛЗАВ

Ж.Сондор | Zindaa.mn
2023 оны 06 сарын 07

 

Жүжигчин Женнифер Энистон эрч хүчтэй кардио дасгал хийж байх үедээ сэтгэл зүйн дарамтад орж, гэмтэл авсан тухайгаа ярьжээ. 

Энэ жил 54 нас хүрч байгаа тэрээр саяхан өгсөн ярилцлагадаа "Би 45 минутын турш кардио дасгал хийдэг байлаа. Хэрэв хийж чадахгүй бол дасгалаа гүйцэт хийгээгүй мэт санагдаж эхлэх нь үнэхээр аймшигтай. Би энэхүү үзэлд маш удаан итгэж явсан. Эцэст нь туйлдаж, бие маань гэмтсэн" гэжээ. 

Үүнээс хойш өөрийгөө хэт хүчлэхээ болихоор шийдсэн тэрээр Pvolve төрлийн дасгал хөдөлгөөн хийж эхэлжээ. Эрчимтэй дасгал хөдөлгөөнөөс татгалзсан тэрээр Pvolve дасгал хийх үед ядрах, өвдөх мэдрэмж төрдөггүй хэмээсэн байна. Мөн энэ төрлийн дасгал хөдөлгөөний үед ямар нэгэн бэртэл, гэмтэл авах эрсдэл байдаггүй тухай дурджээ. 

2021 онд эрчимтэй кардио хийж байгаад ухаан алдаж унасан тэрээр удалгүй Pvolve хийж эхэлсэн бөгөөд  урьд өмнөхөөсөө илүү эрч хүчтэй болсноо онцолжээ. 

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Монгол(202.126.88.205) 2023 оны 06 сарын 09

Хүүхэд нөхөр ч байхгүй авгай \nЮун дасгалсуу юм бэ

0  |  6
Top