“Монголын төмөр зам” ТӨХК-ийн охин компани болох “Тавантолгой төмөр зам” ХХК-д 2022 оны арванхоёрдугаар сарын 12-ны өдрөөр бүрэн эрхт /БЭТ/ төлөөлөгч томилогдсон. Энэхүү БЭТ-ийн зургаан сарын хугацаатай ажиллах үүрэг, даалгавар нь өнөөдрийн хүрээд дуусгавар болж байна.
Засгийн газрын өнөөдрийн /2023.06.07/ хуралдаанаар тайланг нь хэлэлцээд, БЭТ томилсон шийдвэрээ хүчингүй болгох шийдвэр гаргалаа. “Таван толгой төмөр зам”-д ажилласан хугацаандаа нэлээд ахиц дэвшлийг авчирчээ гэж Засгийн газраас дүгнэсэн байна.
Тухайлбал, Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын төсөл, Богдхаан төмөр зам, Тавантолгой-Гашуунсухайт, Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн холболтын төмөр зам, Тавантолгой нүүрс ачих логистикийн төв төсвлүүдийн маш нууцын зэрэглэлтэй байсан 40 гэрээг ил болгож, олон нийтэд мэдээллэх ажилыг авсан үүрэг даалгаврынхаа дагуу хийж хэрэгжүүлсэн байна.
Хоёрдугаарт Тавантолгой-Зүүнбаян, Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын төсөл Богдхаан төмөр замын төслийн хэрэгжилтэд болон “Тавантолгой төмөр зам” компанийн үндсэн болон санхүүгийн үйл ажиллагаанд нь хяналт шалгалтын иж бүрэн ажиллагааг явуулсан. Үүний тайлан 14 хоногийн дотор гарч, Засгийн газарт танилцуулахаар болсон.
Мөн Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замыг байнгын ашиглалтад оруулж, Улсын комисст хүлээлгэн өгөх ажлыг амжилттай зохион байгуулсан.
Гашуунсухайт-Ганц мод боомтын хил холболтын төмөр замын төслийн ТЭЗҮ, иж бүрэн зураг төсөл боловсруулах, зөвлөх үйлчилгээний сонгон шалгаруулалтыг олон нийтэд нээлттэй, ил тод зарлаж, БНХАУ-ын зураг төслийн компанитай зөвлөх үйлчилгээний гэрээг байгуулан ажиллаж, гүйцэтгэгчийг сонгон шалгуулсан байна.
Мөн хууль зөрчсөн, ашиг сонирхлын зөрчилтэй, компанийн эрх ашигт нийцээгүй гэрээ хэлцэл, үйл ажиллагаануудыг шалгуулахаар АТГ-т нэг бүрчлэн хандсан байна.
Мөн Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн бүтээн байгуулалтын төслийн ажил дуусах шатандаа орсонтой холбогдуулаад зургаадугаар сарын 01 хүртэл хугацаанд тээвэрлэсэн тээврийг амжилттай зохион байгуулжээ. Тавантолгой-Цогтцэций чиглэлд тээвэрлэсэн шахмал түлш, Цогтцэций-Тавантолгой чиглэлд тээвэрлэсэн шатахууны тээвэр, ЭТТ компаний коксжсон нүүрсийг экспортод гаргах хийсэн.
Сэтгэгдэл ( 0 )