Орон нутгийн “Тавантолгой” ХК дээр 2022 оны арванхоёрдугаар сарын 09-ний өдөр “Бүрэн эрхт төлөөлөгч /БЭТ/ томилогдсон.
Засгийн газрын өнөөдрийн /2023.06.07/ хуралдаанаар БЭТ-ийн тайланг сонсож, цааш үргэлжлүүлж ажиллах шаардлагагүй гэж үзлээ.
Энэ талаар ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан "БЭТ П.Сайнзориг хэд хэдэн ахиц дэвшлийг авчирсан. Урьтаад хэлэхэд жижиг “Тавантолгой” хувьцаат компани олборлолтын болон борлуулалтын ажиллагаа явуулахдаа нээлтэй, ил явуулах горимыг алдагдуулж иржээ гэдэг дүгнэлт гарсан.
Компанийн ашигтай ажиллахаас гадна копмани өөрийнхөө үйл ажиллагааг сайжруулах, технологио сайжруулах арга хэлбэрээ сайжруулах чиглэл дээр огт хөрөнгө оруулалт хийлгүй явж ирсэн нь энэ компанийн үйл ажиллагаа эрс муудах нөхцөл рүү оруулжээ гэж үзсэн.
Нэг ёсондоо олсон ашгийг тэр чигт нь хувьцаа эзэмшигчдийн ноогдол ашиг тарааж ирсэн байдаг байна. Жил болгоны олсон ашгийн 98 хувийг ноогдол ашиг ноогдол ашиг хэлбэрээр тараагаад компани өөрөө үйл ажиллагаагаа сайжруулах, олборлолтын техник технологио сайжруулах тал дээр огт хөрөнгө оруулалт хийгээгүй.
Мөн копманий бүтэц, орон тоог шинэчлэн батлах, уурхайн ажилчдын цалингийн хэмжээг бусад уурхайн жишигт хүргэн 30-42 хувиар нэмэгдүүлэх ажлыг БЭТ хийж хэрэгжүүлсэн.
Мөн Эрдэнэс тавантолгой, жижиг Тавантолгой компанийн ашиглалтын тусгай зөвшөөрлийн хилийн зурвас хэтэрч, нийтдээ 340 мянган тонн нүүрсийг эцэслэн шийдвэлэгдээгүй, зогсонги байдалд орсныг БЭТ очиж, эцэслэн шийдвэрлэж, ЭТТ-д төлөх ёстой байсан 48 тэрбум төгрөгийг төлж барагдуулсан.
2022 онд ноогдол ашгийг татварын дараах ашигт байдлаар харгалзан нэгж хувьцаанд оногдох хэмжээгээр нь тараах шийдвэрийг гаргасан байдаг. Үүнийг иргэд хоёр янзаар ойлгодог.
Иргэн бүрд олгоод байгаа ноогдол ашиг гэж хараад байдаг. Гэтэл “Тавантолгой” ХК нь Хөрөнгий бирж дээр бүртгэлтэй нээлттэй компани учраас ашгаасаа ноогдол ашгийг хувьцаа эзэмшигчдэд зайлшгүй тараах ёстой, компанийн хуулиар зохицуулагддаг. Тэгвэл 2023 он гарснаар 140 тэрбум төгрөгийг хувьцаа эзэмшигчдэд ноогдол ашиг хэлбэрээр тараах шийдвэрийг гаргасан байна." гэлээ.
Сэтгэгдэл ( 0 )