“Тавантолгой төмөр зам” ХХК болон "Тавантолгой"ХК-ийн Гүйцэтгэх захирлыг сонгон шалгаруулна

2023 оны 06 сарын 07

Засгийн газраас 2023 оны арванхоёрдугаар сард “Тавантолгой төмөр зам” ХХК болон орон нутгийн "Тавантолгой"ХК-д томилогдсон Бүрэн эрхт төлөөлөгч /БЭТ/-ийн зургаан сарын хугацаа дуусгавар болж байна. Засгийн газрын өнөөдрийн /2023.06.07/ хуралдаанаар БЭТ-ийн хугацааг цааш сунгах шаардлагагүй гэж үзлээ.

Иймд дээрх хоёр компанийг удирдах Гүйцэтгэх захирлыг сонгон шалгаруулж, мэргэжлийн хүн томилохыг ЗГХЭГ-ын дарга, Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын дарга Зам тээврийн хөгжлийн сайд нарт Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаас үүрэг өгсөн байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top