"HBO" сувгаар цацагдаж эхэлсэн "The idol" кино к-поп сонирхогчдын эгдүүцлийг хүргэж эхэлжээ. Тус киноны нэгдүгээр анги үзэгчдийн хүртээл болоод буй. Энэхүү кинонд дуучин The Weeknd, жүжигчин Жонни Деппийн охин Лили Рөүс Депп, Blackpink хамтлагийн гишүүн Ким Женни зэрэг алдартнууд дүр бүтээсэн. Гэсэн ч энэхүү кино насанд хүрэгчдийн кино мэт сэдэв, агуулгатай байгаа нь үзэгчдийн эгдүүцлийг хүргэж эхэлжээ.
Шүүмжлэгчид кино багийнхныг Женнигийн нэр хүндийг ашиглан үзэгчид татах оролдлого хийсэн гэж дүгнэжээ. Учир нь киноны постер зурагт Женни гол дүр бүтээж, хэрхэн алдартан болсноо өгүүлж буй мэт байсан. Мөн киноны найруулагч солигдсноор утга агуулга нь бүхэлдээ өөрчлөгджээ.
Киноны нэгдүгээр ангид Женни ердөө хэдхэн секундэд хөөрхөн хийгээд халуухан харагдах дүр бүтээсэн нь шүтэн бишрэгчдийнх нь сэтгэлийг гонсойлгожээ. Тиймээс "The Idol" киног бойкотлох уриалга хүртэл гаргажээ.
Харин зарим үзэгчид Женни уг кинонд тоглохоосоо өмнө ямар дүр бүтээх гэж байгаагаа мэдэж байсан, мөн тэр хэдийнэ нас биед хүрсэн нэгэн учраас үүнд ямар ч асуудал байхгүй хэмээн дүгнэжээ.
Сэтгэгдэл ( 4 )
Yuga c mdxq bacaanud end comment bicee shaacx yma ta narin ologchin gd bga xvnig delxiin xmjeeni oduud mded kinondo urisn bga blol tglsn bn zaxin xaana n c orshdg n mdgdxq zarim sdanar muulad yaxwde cinii xdolmorlod c olxq mngig oldg cddg ym bl 10say dollarin tsalinte blcxooj!
Jenny gej neg honotiin shees bnaa avyasgui lalr urrigoo od bolchloo gej shaaj yvaa bhdaa
Энэ хараал идсэн өлөгчин хэн юм пизда
Jenniegees bolj hmus uzej bga tgetel ene avyasq sda lily rose depp yugaac hij bgn