Сын Ригийн найз бүсгүй гэгдээд буй эмэгтэй үерхлийн тухай асуултад ХАРИУЛТ ӨГЧЭЭ

Ж.Сондор | Zindaa.mn
2023 оны 06 сарын 08

 

"Big Bang" хамтлагийн гишүүн асан Сын Ри 2018 оноос хойш Ёо Хэ Вон хэмээх нөлөөлөгч бүсгүйтэй нэр холбогдох болсон. Ёо Хэ Вон саяхан инстаграм хуудсаараа дамжуулан найз залуутай эсэх тал дээр хариулт өгчээ. 

Нэгэн дагагч нь түүнээс найз залуутай эсэх талаар асуухад Ёо Хэ Вон "Найз залуу ирж л байдаг, явж л байдаг. Тиймээс би зөвхөн гэрлэх хүнээ л олон нийтэд танилцуулах болно. Би хамтрагчаа намайг хүндэлдэг, ойлгодог, эгдүүтэй, энхрий зөөлөн хүн байгаасай гэж хүсдэг. Олон нийтийн сүлжээнд хүмүүс зөвхөн сайн сайхан зүйлсээ л байршуулдаг. Тийм болохоор бүх зүйл харагдаж байгаа шигээ биш шүү гэж хэлмээр байна" гэжээ. 

Сын Ри болон Ёо Хэ Вон нар өнгөрөгч гуравдугаар сард Тайландын нэгэн зочид буудалд хамтдаа буудалласан гэх мэдээлэл цацагдсан. Тухайн үед алдартнууд найзынхаа хуримд уригдсан гэх тайлбар өгч, Ёо Хэ Вон худал цуурхал тараасан этгээдүүдэд хуулийн хариуцлага тооцно хэмээн мэдэгджээ. 

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Энэ(122.201.31.136) 2023 оны 06 сарын 08

Энэ хэрэгтэн нэг хэсэгтээ гон бие байноо

0  |  0
Top