Д.Тогтохсүрэн: Нэг тойрогт нэр дэвшигчид СУРТАЛЧИЛГААНЫ НЭГ САМБАРТАЙ байна

Б.Эрхэс | Zindaa.mn
2023 оны 06 сарын 09

УИХ-ын өчигдрийн /2023.06.08/ чуулганы нэгдсэн хуралдаанаар Сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийж, эцсийн хэлэлцүүлэгт шилжүүлсэн юм. 

Энэ үеэр УИХ дахь МАН-ын бүлгийг дарга Д.ТОГТОХСҮРЭН "Үндсэн хуулийн өөрчлөлтийг баталсан. Нэр дэвшигчдийн шаардлагыг өндөрсгөх нь зүйтэй гэж үзсэн. Сонгуулийн хуульд нийгмийн бүлгийн төлөөллийг хангахад анхаарна. Улс төрийн намуудын жагсаалд дэнчин, барьцаа шаарддаг асуудлыг хориглосон. Улс төрийн намын хуульд нэр дэвшигчдэд тавих шаардлагыг өндөрсгөж өгнө. Ингэж байж Үндсэн хуульд тусгасан шаадлага хангагдана гэж үзэж бана. Сурталчилгааны хэлбэр бол өмнөхөөрөө, хөндөгдөөгүй. Ажлын хэсэг дээр ярилцаад хамгийн их мөнгө зардаг зүйл болох зурагт самбар гэж үзсэн. Тиймээс тойрогт нэр дэвшиж байгаа нэр дэвшигч нар нэгдсэн нэг самбартай байна. Энэ байдлаар тооцож оруулж ирсэн. Зургийн хэмжээ, дараалал зэргийг нь хуульд нарийн тусгаж өгсөн. Ингэснээр зардал буурна. Түүнчлэн ухуулагчдийн зардлыг хоёр дахин бууруулж өгсөн. Ингэхээр зардал тодорхой хэмжээгээр буурна гэж тооцоолж байна" гэх тайлбарыг өгчээ. 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
tj(103.242.47.6) 2023 оны 06 сарын 09

neg toirogt 30 aas dooshgui hun orsoldono bugdiig bagtaasan ter tom sambariig barshuulah talbai sambariin baiguulamj haana baina

0  |  0
Top