Лэди Гага будаггүй зургаа нийтэлж, гоо сайхны брэндээ сурталчлав

Ж.Сондор | Zindaa.mn
2023 оны 06 сарын 09

 

Дуучин, жүжигчин Лэди Гага хурц тод нүүр будалт, эрс шийдэмгий дүр төрхөөсөө татгалзах болсон. Оскарын шагнал гардуулах ёслолын тайзнаа нүүр будалтгүй, энгийн хувцаслаж гарч ирсэн нь олон нийтийн талархлыг хүлээсэн. Харин тэрээр энэ удаа өөрийн инстаграм хуудаснаа будаггүй зургаа нийтэлжээ. 

Түүний үүсгэн байгуулсан гоо сайхны "Haus Labs" брэнд Их Британид нээлтээ хийж буй. Үүнд зориулан будаггүй зургаа нийтэлсэн тэрээр брэнд нь ирээдүйд олон хүний амьдралын хэв маягийг өөрчилнө гэж найдаж байгаагаа илэрхийлжээ. 

Энэ удаад ч мөн түүний сурталчилгаа амжилттай болж "Haus Labs" брэндийг олон хүнд таниулж, бүтээгдэхүүний эрэлт хэрэгцээ нэмэгдсэн байна. 

 

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top