УИХ-ын өчигдрийн /2023.06.08/ чуулганы нэгдсэн хуралдаанаар Сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийж, эцсийн хэлэлцүүлэгт шилжүүлсэн юм.
Энэ үеэр УИХ-ын гишүүн С.ГАНБААТАР "Эр, эм хамаагүй аль нэг хүйсийг 40 хувь байлгах заалтыг дэмжиж байна. Эмэгтэйчүүдийн парламентад орж ирэх үүд хаалга, боломжийг нээх нь маш чухал асуудал. Зарим нь эмэгтэйчүүдэд таалагдах гэж ярьж байна гэж ярих л байх, тэр нь өрөөсгөл. Эрчүүд мянга мянган жил эмэгтэйчүүдийн эрхийг зөрчсөн юм. Тэр 40 хувь гэдэг дээр дэмжиж байна. Энэ тоо хасагдаж орж ирэх магадлал өндөртэй. Манай эрчүүд бие биедээ хайртай. Аваргууд бие биедээ аманд нь хаяж өгдөг шиг тэнэг байдлыг уншдаг. Тэр сөөлжлөөд явах нь зөв шүү. Эрчүүд маш олон давуу талтай, муу хэлсэнгүй. Гэхдээ эмэгтэйчүүд шийдвэрт хамтдаа оролцоосой гэдэг үүднээс ярьж байгаа юм" хэмээлээ.
Сэтгэгдэл ( 1 )
Ер нь Төрийн хамгийн тэргүүн байранд ажил хийх хамгийн зөв шийдвэр гаргахын тулд очиж байгаа хүн эр,эм байхаас үл хамааран илүү ухаантай чадвартай л бол сонгогдох ёстой баймаар Юун эр,эмээр нь ялгаад унаваа. Тэгш эрхтэй гэж үндсэн хуульд заасан биш билүү.