G-Dragon "YG"-аас гарснаас хойш хувьцаа нь 170 тэрбумаар БУУРЧЭЭ

Ж.Сондор | Zindaa.mn
2023 оны 06 сарын 09

 

Алдарт "Big Bang" хамтлагийн гишүүн G-Dragon "YG" энтертайнменттай хийсэн гэрээгээ дуусгавар болгож байгаа тухай мэдээлэл цацагдаж эхэлсэн. Энэхүү мэдээлэл цацагдсан даруйд компанийн хувьцаа асар их хэмжээгээр буурчээ. 

Мэдээлэл цацагдсанаас хойш хоёр хоногийн дотор компанийн хувьцаа 91.200-84.600 ам.доллар, дараагийн өдөр нь 81.300 болж буурчээ. Ийнхүү хоёр өдрийн дотор хувьцааны үнэ 10.33 хувиар унасан бөгөөд "YG" энтертайнментын зах зээлийн үнэлгээ 170 тэрбум вон буюу ойролцоогоор 130 сая ам. долларын алдагдал хүлээж, 1.53 их наяд вон болжээ. 

G-Dragon "YG" энтертайнментийн гол уран бүтээлч нэгэн. Хэрэв тэрээр "YG"-тай хийх гэрээгээ сунгахгүй гэдгээ албан ёсоор мэдэгдвэл хувьцаа улам бүр уналтад орох болно. Энэ нь хувьцаа эзэмшигчдийн санааг улам бүр зовоосоор байна. 

"Big Bang" хамтлаг өнгөрсөн онд эргэн ирэлтээ "Still Life" дуугаараа хийсэн. Уг дууг хамтлаг тарж буйг илтгэж байна хэмээн олон нийт таамаглаж байсан ч "YG" энтертайнмент хамтлаг үйл ажиллагаагаа үргэлжлүүлнэ хэмээн мэдээлж байсан. Гэсэн ч жил хүрэхгүй хугацаанд хамтлагийн гишүүн T.O.P, Daesung нар "YG"-тэй хийсэн гэрээгээ цуцалж, Taeyang "The Black label"-д ажиллах болжээ. 

"YG" энтертайнментийн хувь заяа хэрхэн эргэх нь олны анхаарлыг татсаар байна. Тус энтертайнментийн голлох уран бүтээлчдийн нэг болох "BLACKPINK" хамтлагийн гэрээ энэ наймдугаар сард дуусгавар болно. Тэд ч мөн The Black Label"-д шилжин ажиллах төлөвтэй байгаа бөгөөд үүнээс өмнө "YG" шинэ охидын хамтлаг болох "BABYMONSTER" хамтлагийн дебьютийг хийхээр яаравчилж байна. 

 

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зочин(192.82.81.46) 2023 оны 07 сарын 08

Babymonster нь эгдүүтэй юм байна. Тэд маш залуухан, шинэлэг болохоор хол явна байх аа

3  |  3
зочин(192.82.81.46) 2023 оны 06 сарын 21

Хувьцаа яах вэ, хэсэг унаад л эргээд өснө. тэр тийм ч сүртэй юм биш. Одоо эд нар тус тусын амьдралдаа анхаарал тавих цаг нь болсон. Угаасаа YG том компани, олон оддыг төрүүлж байна ш дээ. Юундаа санаа зовох вэ

1  |  1
Top