Зургаадугаар сарын 9-ний өдөр хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр жүжигчин Ю А Ин нийт 7 төрлийн хууль бус хар тамхи хэтрүүлэн хэрэглэсэн хэргээр шалгагдаж байгаа гэх мэдээлэл цацагдаж эхэлжээ.
Жүжигчин Ю А Ин хэрэглэж байсан эмийн бэлдмэлд хоёр төрлийн сэтгэцэд нөлөөлөх бодис байжээ. Эдгээр бодисууд нь тайвшруулах үйлчилгээтэй мидазолам болон алпразолам хэмээх бодисууд байсан бөгөөд 5 төрлийн мансууруулах бодис хэрэглэсэн хэрэгт буруутгагдаж байсан тэрээр ийнхүү 7 төрлийн мансууруулах бодис хэрэглэсэн хэрэгт буруутгагдаж эхлээд байна.
Энэ оны хоёрдугаар сард Ю А Ин цагдаагийн мөрдөн байцаалтын явцад дөрвөн төрлийн хар тамхи болох пропофол, каннабис, кокаин, кетамин хэрэглэсэн болох нь шинжилгээгээр тогтоогдсон. Үүн дээр золпидемийг хэтрүүлэн хэрэглэсэн байж болзошгүй нөхцөл байдал тогтоогдсоноор Ю А Инийг 5 төрлийн хууль бус хар тамхи хэтрүүлэн хэрэглэсэн хэргээр шалгаж эхэлсэн билээ.
Мөрдөн байцаалтын хариуг өнөөдөр орой албан ёсоор мэдээлнэ хэмээн цагдаагийн байгууллагаас мэдээлжээ.
Сэтгэгдэл ( 0 )