Бритни Спирсийн өмгөөлөгч ХАР ТАМХИТАЙ холбоотой асуудлаар мэдэгдэл хийв

Ж.Сондор | Zindaa.mn
2023 оны 06 сарын 12

 

Дуучин Бритни Спирсийн өмгөөлөгч Метью Розенгарт дуучныг хар тамхи хэрэглэсэн гэх асуудалд хариулт өгчээ. "Daily Mail" сонинд энэ тухай мэдээлэл тавигдсан бөгөөд уг мэдээллийг Дафне Барак гэх эмэгтэй бичжээ. 

Энэ тухай албан ёсны мэдэгдэл хийсэн Метью Розенгарт Бритни Спирс төдийгүй түүний хуучин нөхөр Кевин Федерлайн болон хүүхдүүдийнх нь тухай гүтгэлгийн шинж чанартай мэдээлэл тараасан хүнийг мөрдөн шалгахыг шаарджээ. 

"Daily Mail" сонинд нийтлэгдсэн мэдээлэлд жүжигчин бүсгүйг метафетамин хэтрүүлэн хэрэглэх болсонд хуучин нөхөр Кевин Федерлайн, аав Жейми Спирс нарынх нь сэтгэл зовниж буй тухай бичжээ. Бритни Спирс талийгаач дуучин Эми Уайнхаус шиг эмгэнэлтэй байдлаар амиа алдаж магадгүй байгаа тухай мөн өгүүлсэн байх бөгөөд энэ бүхэн худал хэмээн Бритнигийн өмгөөлөгч мэдэгдсэн байна. 

Одоогийн байдлаар "Daily Mail" энэхүү мэдээллээ эргүүлэн татаагүй байна. Мөн Бритни Спирс инстаграм хуудсаа устган олон нийтийн сүлжээнээс завсарлага авч эхэлжээ. 

 

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Монгол(64.119.25.121) 2023 оны 06 сарын 15

Америкчууд Оростой байлдсан биш хартамхинд донтоод төр нь дампуураад дуусч байна даа. Байден гэх зөнөцөн өвгөнийг сонгосны харгай. Монголчууд архиар саналаа худалддаг бол Америкчууд хартамхиар саналаа өгдөг болсон байна лээ.

3  |  5
Top