Меган Фокс хөвгүүдээ эмэгтэй хувцас өмсөхийг АЛБАДДАГ уу?

Ж.Сондор | Zindaa.mn
2023 оны 06 сарын 12

 

Жүжигчин Меган Фокс хөвгүүдээ эмэгтэй хувцас өмсөхийг албаддаг гэх асуудалд хариулт өгчээ.

Конгресст нэр дэвшигч асан Робби Старбак түүний хөвгүүдтэйгээ алхаж яваа зургийг твиттер хуудаснаа нийтлэн, хөвгүүдээ эмэгтэй хувцас өмсөхийг албаддаг хэмээн бичжээ. Энэ нь Меган Фоксийн эгдүүцлийг хүргэв.

Меган Фокс түүний бичвэрийг инстаграм хуудаснаа оруулан "Би чамд энэ хэмжээний анхаарал хандуулахыг хүсэхгүй байна. Учир нь чи бол илт хандалт хөөгч. Гэхдээ чамд нэг зүйл заамаар байна. Чи эд баялаг, эрх мэдэл, амжилт, алдар нэр олж авахын тулд цөхрөнгөө барсан бай үүндээ ямар ч үед хүүхдүүдийг бүү ашигла. Ялангуяа хорлонтой, худал дүр эсгэж байх үедээ. Чам шиг өөртөө итгэлгүй, нарциссист, бэлгийн сулралтай, бяцхан эрчүүдтэй олон удаа таарч байсан ч би хуучин хэвэндээ байж л байна. Чи буруу шуламтайгаа таарлаа даа" гэжээ. 

 

 

Өөрийгөө "чөлөөт сэтгэгч" хэмээн тодорхойлсон Робби Старбак, Меган Фокстой нэг газар амьдардаг байсан гэнэ.

Тэрээр Меган Фокс хөвгүүдээ албадан эмэгтэй хувцас өмсгөдөг байсан хэмээгээд, хөвгүүд нь үүнээс үүдэн сэтгэл дундуур, гунигтай байдаг байсан гэжээ.

Меган Фоксийн хувьд гурван хүүтэй. Тэднийг хүссэнээр нь байлгадаг тэрээр "Надад шаналж байгаа хүүхэд бий. Би үүнд маш их санаа зовж байна. Би хүн төрөлхтөн ийм байгаасай гэж хүсэхгүй байна. Хэдийгээр миний хүүхэд маш зоригтой ч ямар нэг шалтгаанаар энэ аяллыг сонгосон гэдгийг би мэднэ. Ээж хүний ​​хувьд үүнийг харах үнэхээр хэцүү" хэмээн өмнө нь өгсөн ярилцлагадаа дурдаж байжээ. 

 

 

Түүний хүү даашинз өмссөнөөсөө болж зодуулж байсан удаатай гэнэ. 

Хүйсийн хэвшмэл ойлголтоос ангид байдаг тэрээр хөвгүүддээ өөрийгөө хэрхэн илэрхийлмээр байгаагаа олж мэдэх хүртэл эрх чөлөөг нь хангалттай өгөхийг хүсдэг гэнэ. 

"Хөвгүүд гүнж нарт, охид бэйсболлд дуртай байх нь эрүүл үзэгдэл. Энэ нь тэдний бэлгийн чиг хандлагыг илтгэхгүй. Хүүхдүүд хүссэнээрээ тоглож болно. Ингэснээр гэр бүлийн гишүүд бүгд сэтгэл хангалуун, аз жаргалтай байгаа юм шиг надад санагддаг" хэмээн жүжигчин бүсгүй хэлжээ. 

 

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
(192.82.81.46) 2025 оны 03 сарын 13

Хүний үр хүүхдийг элдвээр хэлдэг хэн бэ, энэ тэнэг чинь. Меган маш хөөрхөн хөвгүүдтэй юм байна. Улам л болгоомжтой байх хэрэгтэй байх даа, энэ муухай ертөнцөд.

1  |  0
Hun(192.82.69.173) 2025 оны 03 сарын 13

Uhed og

1  |  0
Top