Женни эрүүл мэндийн шалтгааны улмаас тайзаа орхижээ

Ж.Сондор | Zindaa.mn
2023 оны 06 сарын 12

"BLACKPINK" хамтлагийн гишүүн Женни зургаадугаар сарын 11-нд Мельбурн хотод зохион байгуулагдсан "Born Pink" тоглолтынхоо үеэр эрүүл мэндийн шалтгааны улмаас тайзаа орхижээ. 

"Lovesick Girls" дууны дундуур гэнэт тайзнаас буусан тэрээр тоглолт дуустал тайзнаа эргэн гарч ирээгүй байна. Хамтлагийн үлдсэн гурван гишүүн тоглолтоо дуусгасан бөгөөд хамтлаг 2022 оны аравдугаар сараас эхлэн нийт 50 гаруй тоглолт хийжээ. Тоглолтоос гадна сурталчилгааны ажлууд идэвхтэй хийсэн тэд эрүүл мэндийн асуудалтай болж эхэлсэн байна.

Өнгөрсөн долоо хоногт Токио хотод зохион байгуулагдсан тоглолтод Жисү ковидын халдвар авсны улмаас оролцоогүй. Женнигийн хувьд эрүүл мэндийн асуудлын улмаас тоглолтын өмнөх бэлтгэлд мөн оролцож чадаагүй бөгөөд тоглолтоо дуусгахыг хүсэж байсан ч харамсалтай нь биеийн байдал нь муудаж ийнхүү тайзаа орхин буужээ.

 

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
NARANGEREL (66.181.161.246) 2025 оны 03 сарын 13

ЖЭННИ БИЁ НЬ МАШ ИХ ӨВДСӨН БХДАА

14  |  0
Stesteg(66.181.191.76) 2025 оны 03 сарын 13

Эвийдээ хөөрхий жэнни

19  |  2
Top