Зарим загвар хэдэн арван жилийн дараа эргэн ирдэг бол зарим нь Netflix, HBO цувралын ачаар дахин сэргэдэг болжээ. Энэ зун хотын гангачуул 2000-аад оны хайртай загвараа эргэн ирэхийг хүлээж байсан нь зөв байжээ. Карго-өмд, балет- гутал, урт банзал гэсэн хууччуул “хайрстай даашинз” зэрэг шинэчлэлтэй хамт буцаад ирлээ.
Жийнс
Жийнс кино, дуу хөгжмийн оддын ачаар өдөр тутмын жирийн нэг хувцас байхаа больсон. Одоо алдартнууд дэлгүүр орохдоо ч, улаан хивсэн дээгүүр алхахдаа ч жийнс угладаг болсон. Загвар зохион бүтээгчид энэ зун таныг олон өнгийн жийнс, давхар жийнс сонгохыг зөвлөж байна.
2000-аад ондоо эргэн орлоо
Энэ зуны гол тренд бол урт банзал. Костюмийн зузаан даавуу, атлас, эсвэл жийнсээр урлаж, шулуун, доогуураа өргөн маягаар эсгэсэн банзал. Дээгүүр нь том свитер, өргөн мөртэй жакет, боди, сорочкан цамц өмсөхөд тохиромжтой.
Өргөн жийнс
Нарийхан жийнс моодноос гараад жил гаруй хугацаа өнгөрчээ. Тэр цагаас хойш бараг бүх модель, блогчин карго стилийн өргөн өмдтэй зургаа тавьдаг болжээ. 1990, 2000-аад оны том халаастай өргөн өмдийг Рианнагаас эхлээд Дуа Липа, Белла Хадид, Кендалл Женнер нар өмссөн. Загварын Versace, Blumarine, Hermes сүүлийн цуглуулгадаа ч оруулсан байгаа.
Өсгийгүй балетка-гутал
2010-аад онд моодонд орсон өмсөхөд хялбар өсгийгүй гутал эргээд моодонд орлоо. Францын Chanel брэндийн сонгодог стилийн ач тус билээ.
Шинэ хүлэг баатрууд
“Металл” өмд, алтлаг жакет. Yves Saint Laurent, Patrizia Pepe, Proenza Schouler, Coach, Simone Rocha брэндүүд алтлаг, мөнгөлөг зүйл цуглуулагдаа заавал оруулдаг болоод байгаа. Ийм хувцсыг зөвхөн баяр ёслолоор биш жирийн үедээ ч өмсөж болно.
Шоколадан өнгө
Хүрэн өнгө бол шинээр төрсөн хар өнгө гэж Bottega Veneta, Chloé, Max Mara болон бусад брэндийн загвар зохион бүтээгчид үзэж байна. Өнгөрсөн долоо хонот болсон загварын шоун дээр алдарт моделиуд хүрэн хувцастай гарч ирсэн. Хүрэн өнгө бол өнөө цагийн хамгийн моодны стиль болох quiet luxury-ийн салшгүй хэсэг билээ.
Даруухан ч тансаг
Quiet luxury буюу “даруухан тансаглал” стиль нь алдарт брэндүүдийн үнэтэй хувцас. Ийм хувцас өмссөн хүний нэр хүндийг брэндийн лого нь биш үнэтэй даавуу, гоёл, тансаг загвар нь тодорхойлдог. 2023 оны зуны даруухан тансаглалд торгон цамц, даашинз, ноолууран свитер, аргьсан гутал, цүнх багтаж байна.
Наранд шарлагын газраас тайзан дээр
Задгай гутлын улирал эхэллээ. Эгч дүү Мэри-Кейт , Эшли Олсен хоёрын The Row брэнд үүнийг бусдаас түрүүнд мэдэрсэн. Энэ сандаал далайн эргээс шууд загварын тайзанд гарч ирлээ.
Лусын дагина
Mermaidcore бол Лусын дагина стиль. Роб Маршаллын “Лусын дагина” кино гарсны дараа mermaidcore хештегээр TikTok-д бараг 15 тэрбум бчилэг орсон байна. Загасны хайрсыг санагдуулсан гялалзсан даавуу, далайн давалгааны өнгө, хавч хясаа зэрэг гоёл.
Даруухан бус тансаглал
Энэ улирлын хамгийн чухал гоёл бол жижигхэн цүнх. Тиймээ, нөгөө party bag. Энэ зуны тансаглалд орхиж болохгүй эд.
Энгийн, жирийн
Энэ зун ямар ч хурц трэнд гарсан гэсэн ямар ч эмэгтэйд тохирох ганц зүйл байгаа нв цагаан майк. Майкаа жийнсэн өмд, өргөн өмд, ажил хэргийн костюмтэй хослуулж болно.
Жинхэнэ язгууртан авхай
1952-иад оны хуучин Холливудыг санагдуулам стиль. Энэ загвараар Белла Хадид, Кендалл Женнер, Хейли Бибер нар хуваслаж, JW Anderson, Balmain, Dolce & Gabbana, Prada брэндүүд загвар бүтээсэн байна.
Сэтгэгдэл ( 0 )