Өмнөд Солонгосын алдартай хосууд болох жүжигчин Сун Еэ Жин, Хюн Бин нар "Crash Landing On You" киноны үеэр дотносож, улмаар гэр бүл зохиосон. Романтик хайрын тухай өгүүлэх уг киноны зураг авалтыг Өмнөд Солонгос, Швейцарь, Монгол улсуудад хийжээ. Тус кино дэлхий дахинаа алдартай болохын хэрээр кинон дээрх газрууд ч мөн олны анхаарлыг ихээр татах болжээ.
Швейцарь улсын Исельтвальд хэмээх бяцхан тосгон дахь Бриенц нуурын эрэг дээр төгөлдөр хуур тоглож буй Ри Жон Хёгын хэсэг тус кинон дээр гардаг. Энэхүү нуур нь оюу цэнхэр өнгөөр тунарах ус, үзэсгэлэнт Альпийн нурууг толидох модон зогсоолоороо алдартай. Исельтвальд хэмээх бяцхан тосгон 400 гаруй хүн амтай ч "Crash Landing On You" кино цацагдсанаас хойш нэлээдгүй хөл хөдөлгөөнтэй газар болжээ.
Швейцарийн орон нутгийн мэдээллийн хэрэгслийн мэдээлснээр өнгөрсөн жил 400.000 орчим хүн тус нуурыг үзэхээр иржээ. Олон жуулчид ирснээс үүдэн хог хаягдал, орчны бохирдол, дуу чимээ ихэссэн учраас оршин суугчид гомдол гаргаж эхэлсэн байна. Тиймээс захиалгын шинэ систем нэвтрүүлж, зөвхөн урьдчилан захиалга өгсөн хүмүүс л энэхүү газарт ирэх боломжтой болжээ. Мөн нуурын эрэг дээр тасалбар борлуулах хэсэг байрлуулан нэг хүнээс ойролцоогоор 5 Швейцарь франк буюу Монгол мөнгөөр 20.000 орчим төгрөгийн хураамж авч эхэлжээ.
Швейцарь болон Монголд хийгдсэн зураг авалтын хэсгүүдээс
.jpg)

.jpg)
.jpg)
.jpg)




Сэтгэгдэл ( 0 )