Пак Бомын тоглолтын үеэр шүтэн бишрэгчдийнх нь барьсан СЮРПРИЗ

Ж.Сондор | Zindaa.mn
2023 оны 06 сарын 13

2NE1 хамтлагийн гишүүн Пак Бом Филиппин улсын Манилад анхны бие даасан тоглолтоо энэ сарын 10-ны өдөр хийсэн.

Шүтэн бишрэгчид нь түүнд гэнэтийн бэлэг барьж, дэлгэцэн дээр 2NE1 хамтлагийн дүрс бичлэгүүдийг тоглуулж эхэлжээ. Тоглолт үзэхээр ирсэн шүтэн бишрэгчид болон Пак Бом сэтгэл хөдлөлдөө автан нулимс унагасан байна. 

Гэнэтийн бэлэг бэлдсэн шүтэн бишрэгчдэдээ хандан Пак Бом "Биднийг өнөөдрийг хүртэл хайрлаж, дэмжиж, тайзан дээр дуулах боломж олгосонд баярлалаа" хэмээн талархсан сэтгэлээ илэрхийлжээ. 

 


Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top