Монголын говь нутаг нь Төв Азийн хүйтэн цөлийн зүүн дэд хэв шинжийг бүрэн бүтнээр нь хамгаалж үлдсэн хэсгийг төлөөлж, түүний цар хүрээ, олон талт, онгон дагшин байдлын хослолоороо дэлхийн нийтийн хосгүй гайхалтай үнэ цэнэ бүхий, ховор амьтан, ургамлын онцгой төлөөлөл бүхий чухал популяцуудын өлгий нутаг юм.
Иймээс ч 2014 онд БОАЖЯ-наас ЮНЕСКО-ийн Дэлхийн өвийн конвенцын урьдчилсан жагсаалтад “Монголын их говийн ландшафт”-ыг оруулахаар дараах 3 газрыг өргөн мэдүүлсэн байна. Үүнд:
Дээрх нутгуудыг Дэлхийн өвд нэр дэвшүүлэх бэлтгэл ажлыг хангах төслийг ХБНГУ-ын Байгаль орчны яамны дэргэдэх Зөвлөх тусламжийн хөтөлбөр (AAP)-ийн хүрээнд санхүүжүүлэхээр болсон. Уг төслийг ХБНГУ-ын Михайл Зукковын сан, Монголын Шувуу судлалын сан, Олон улсын тахийн групптэй хамтран хэрэгжүүлнэ.
Уулзалтад БОАЖЯ-ны Төрийн харийн бичгийн дарга, холбогдох газар, хэлтсийн мэргэжилтнүүд, Дорноговь, Өмнөговь, Баянхонгор, Шовь-Алтай, Ховд аймгийн БОАЖГ, ТХГН-дын дарга мэргэжилтнүүд, Германы Байгаль орчны агентлаг, Холбооны Байгаль хамгаалах агентлаг, Михайл Зукковын сангийн төлөөлөл зэрэг 30 гаруй танхимаар болон цахимаар оролцов.
Дэлхийн өвд нэр дэвшүүлэх ажлын хүрээнд хийгдэх ажил, тавигдах шаардлагууд болон тухайн газар нутагт хамаарах аймгийн БОАЖГ, УТХГ-ын хамгаалалтын захиргаадын үүрэг, оролцоо, хамтын ажиллагааны талаар мэдээлэл авч, санал солилцлоо.
Сэтгэгдэл ( 0 )