Ж.Ганбаатар: Шатахууны үнэ нэмэгдэхгүй

Автор | Zindaa.mn
2023 оны 06 сарын 13

ОХУ-ын Анкарскийн үйлдвэрт засвар орж байгаатай холбогдуулан шатахуун хомсдож, үнэ нэмэгдэж болзошгүй гэх мэдээлэл түгээд байгаа билээ. Тэгвэл эл асуудалд УИХ-ын гишүүн, Уул уурхай хүнд үйлдвэрийн сайд Ж.Ганбаатар тайлбар өглөө.

Тэрбээр "Шатахууны үнэ нэмэгдэхгүй. Хангалттай нөөц бий. Хөдөө, орон нутагт зарим ажилчдаас нь болж, санхүүгээс нь болж тасалдах зүйл байгааг үгүйсгэхгүй. Дахин хэлье. Шатахууны үнэ нэмэгдэхгүй гэдгийг хариуцлагатайгаар мэдэгдэж байна. Харин хангалтыг нь хэвийн байлгах тал дээр ажиллаж байна" гэлээ. 

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Омббб(66.181.161.235) 2025 оны 03 сарын 13

Ганбаатарыг их дэмждэг байлаа яаг бусаддтайгаа адил зүгээр л нэг шунал

2  |  0
аөх(103.161.242.219) 2025 оны 03 сарын 13

ингэж ярихаар л шатахууны үнэ яаааг нэмэгддэг хуультай ш дээээ

2  |  0
Top