Жүжигчин Жессика Альба 15 настай охин Онор Мэри Уоррентэй хамт Францын нээлттэй тэмцээнд хүрэлцэн иржээ.
Багаасаа эхлэн олны анхаарлын төвд байсаар ирсэн Онор Мэри Уоррен ээжтэйгээ тун төстэй харагдах болсныг интернэт хэрэглэгчид онцолжээ. Жэссика Альба болон Кэш Уоррен нар гурван хүүхэдтэй. Онор Мэри Уоррен тэдний том охин бөгөөд түүний ер бусын гоо үзэсгэлэн олны анхаарлыг улам бүр татсаар байна.
Жүжигчин Жессика Альбагийн хувьд хүүхдийн хувцасны брэнд компанитай, бизнес эмэгтэй болоод багагүй хугацааг өнгөрүүлж буй.
2016 онд "Forbes" сэтгүүлээс гаргадаг хамгийн чинээлэг бизнес эрхэлгчдийн жагсаалтад багтаж байсан тэрээр охиноо урлагийн замд хөтлөх эсэх нь тодорхойгүй байдаг.
.png)





Сэтгэгдэл ( 0 )