Ким Ү Бин, Сүзи нар хамтран дүр бүтээхээр болжээ

Ж.Сондор | Zindaa.mn
2023 оны 06 сарын 14

Өмнөд Солонгосын алдарт жүжигчин Ким Ү Бин болон Сүзи нар нэрт зохиолч Ким Ын Согын шинэ кинонд хамтран дүр бүтээхээр болжээ. 

Урьдчилсан байдлаар "Wishes Granted by Genie" хэмээн нэрлэгдээд буй уг киноны нэр цаашид өөрчлөгдөх магадлалтай ч жүжигчид өөрчлөгдөхгүй гэдгийг эх сурвалжууд баталжээ. Уг киног алдарт найруулагч И Бён Хон найруулахаар болжээ. 

Зохиолч Ким Ын Сог бидний сайн мэдэх "A Gentleman's Dignity", "Нууц цэцэрлэг", "Нарны үр сад", "Өв залгамжлагчид", "Guardian: The Lonely and Great God", and "The Glory" зэрэг олон киног найруулжээ. 

Удахгүй цацагдах романтик, инээдмийн төрлийн "Wishes Granted by Genie" кинонд "мөрөөдлийн" баг бүрдсэн гэхэд хилсдэхгүй. Адармаатай үйл явдлуудаар дүүрэн уг кино нийт 12 ангитай байх тухай эх сурвалжууд дурдсан байна. 

Жүжигчин Ким Ү Бин болон Сүзи нар 2016 онд "Uncontrollably Fond" хэмээх кинонд хамтран тоглож байсан. Тухайн үед тэдний гайхалтай хослол олны анхаарлыг татаж, үерхлийн тухай мэдээлэл цахим орчинд тархаж байжээ. Тухайн үед Ким Ү Бин одоогийн найз бүсгүй Шин Мин Атай үерхдэг байсан учраас энэхүү яриа ердөө цуу яриа хэвээр үлдэж, тэд өнөөг хүртэл сайн найзуудын хувиар нөхөрлөжээ. 

 

 

 

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
(192.82.81.46) 2025 оны 03 сарын 13

Дээлхий даяаршиж байна. Мэдээлэл улам бүр хил хязгааргүй болж нэгдэж байна. Хүсэхгүй бол уншихгүй байна уу.

3  |  0
Zz(122.201.24.72) 2025 оны 03 сарын 13

zzochin guai tanias busad n ene nukhduudg meddg bga shu hha

3  |  0
zzochin(66.181.178.41) 2025 оны 03 сарын 13

ene neg solongosoor uwchilsun amitan bainaa , ene nukhduudyg khen mednee

1  |  1
Top