Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр /2023.06.14/ боллоо. Хуралдааны дараа ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан нар мэдээлэл хийв.
Тэрбээр "Нүүрсний экспортын биет хэмжээ зургаа дахин өссөн. Экспортод ямар нэгэн байдлаар эрсдэл учраагүй. Өдөртөө 1000-аад машин тээвэрлэлтэд гарч байна. Өнөөдрийн байдлаар улсын хилээр гарч байгаа нийт нүүрсний хэмжээ 230 мянган тонн дээр эргэлддэг болсон. Худалдан авагчдын тоотой холбоотой өсөлт, бууралт нь Монгол Улсаас гарч байгаа нүүрсний биет хэмжээнд нөлөөлөхгүй. Харин нүүрсний сонсголыг УИХ зохион байгуулна. Тэндээс асуусан нь зүйтэй байх. Засгийн газар зохион байгуулахгүй" хэмээн тодотголоо.
Сэтгэгдэл ( 0 )