"Astro" хамтлагийн гишүүн агсан Мүн Биний ээж олон нийтийг худал цуурхал тараахгүй байхыг хүсжээ.
Зургаадугаар сарын 13-ний өдөр "Astro" хамтлагийн цахим хуудаснаа нэгэн бичвэр нийтлэгджээ. Уг бичвэрт "Юуны түрүүнд хэдийгээр хол зайтай ч зорьж ирэн чин сэтгэлийн захидал бичиж, цэцэг авчирсаар байгаа шүтэн бишрэгчдийн чин сэтгэл намайг маш их тайтгаруулсан. Үнэхээр чин сэтгэлээсээ талархаж байна. Бүх шүтэн бишрэгчид нь ч бас тайтгарлыг олж, эрүүл саруул байгаасай гэж хүсэж байна.
Энэхүү захидлыг бичих болсон шалтгаан нь хүүгийн минь төлөө олон хүн харамсан гашуудаж байгаа ч цахим орчинд зарим хүмүүс худал цуурхал тарааж байгаа харагдаж байна. Энэ мэт цуурхал эх хүний хувьд надад үнэхээр хүнд байдаг. Эдгээр худал цуурхлаас үүдэн олон хүн хохирч, хүүгийн минь төлөө харамсан гашуудаж байгаа шүтэн бишрэгчид ч мөн шархалж байж магадгүй гэж санаа зовж байна. Би хүүгээ хов живний бай болгохыг хүсэхгүй байгаа тул цаашид худал цуурхал бүү тараагаасай гэж хүсэж байна. Хайртай хүүгийнхээ шүтэн бишрэгчдийг шархлуулмааргүй байна. Чин сэтгэлээсээ гашуудаж байгаа хэн бүхэнд чин сэтгэлээсээ талархаж байна" хэмээжээ.
Талийгаач Мүн Бин энэ оны дөрөвдүгээр сарын 19-нд 25 насандаа Сөүл хотын Ганнам дүүрэг дэх гэртээ таалал төгссөн. Түүнийг гаднын нөлөөгүй нас барсан тухай эх сурвалжууд дурдсан бөгөөд амиа хорлосон байж болзошгүй хэмээн Ёнхап ньюс мэдээлжээ.
.jpg)


Сэтгэгдэл ( 10 )
amia horloogui shu tsusnii hort hawdraar taalal tugssun hed heden udaa hamraas ni tsus garj bhd toogoogui haihramjgui handsanii ulmaas genet tsochrol ugun hajuud ni hun baigaagui bolohor iimrhu baidald hursn
Тийм сайхан зөөлөн сэтгэл нүдтэй цагаан зантай мундаг авьяастай.. хар багынхаа мөрөөдөлөөр хөдөлмөрлөж дэлхийн одын хэмжээнд хүртэл ..хамгийн хамгийн сайхан бүхнийг би болгож чадсан..сайхан хүү амиа хорлох сэтгэл сайхан зөөлөн нүд сэтгэл дуу хороойнд байхгүй...хэт их ачаалал авсанаас л хөөрхий гэнэт зүрх нь хаагдсан байх үгүй бол 6алны нөлөө орсон байх. ...он. таньдаггүй байсан ..энэ хүүг өнгөрснөөс нь хойш бүх зураг тоглолт яриа дуу хоолойг сонсож хөөрхөн инээд гоё чадалтай бүжиг бүжиг яриа сэтгэл татам яриаг сонсож дэлхийн хүн бүр л энэ хүүд харамсаж байна...
ХОВОР АВЪЯАСТАЙ ГАЙХАМ ЗАЛУУ ХАЙРАН ДЭЛХИЙГЭЭ ДЭЭР ГАШУУДАЖ ХАРАМСАЖ БАЙГАА ОЛОН ХҮМҮҮС БАЙГАА.
Бусын амьдрлыг ярихаас нь өмнө юу туулж энэ зэрэгтэй хүрсэнг нь бодох хэрэгтэй миний л мэдэх үнэхээр сайн хүн байсан \nЭнэ хүн амиа хорлох хүн лав биш өвчнөөр юм уу гадны нөлөөтэй байх
mundg duuchin bsiim shu
8хан настайгаасаа бэлтгэгдэж мөрөөдлийнхөө төлөө энэ хүртэл зүтгэсэн бахархмаар залуу байсан юм шүү. Харамсмаар...
Амиа хорлоогүй учираас Ээж нь захиа бичсэн байна шдээ ойлгомжтой юм дээр амиа хоролсон энэ тэр гэдийгээ болчихж үнэхээр сайхан сэтгэлтэй залуу байсан мөн ч их харамссан даа
Завгүй цагийн хуваарь, удаан аялан тоглолтын дараа эрүүл мэндийн хувьд маш хүнд байсан шүү. Цус харвалт, зүрхний шигдээс байсан байх. Амиа хорлолт яавч биш. Гэр бүлээ, хамтлагийхнаа, шүтэн бишрэгчидээ хичнээн их хайрлаж нандигнадаг хүн байлаадаа. Эр эм ярьж муулахаасаа өмнө нэг удаа ч гэсэн хайлт хийгээд үзээрэй. Үнэхээр зөв залуу бсан шүү
...
Нэгэнт өнгөрсөн хүнийг элдвээр яриад яахав дээ, ээжид нь хэцүү байгаа. Одоо тайван нойрсуул даа. Би чгэсэн яасан юм бол гэж бодож байгаа ч нөгөө талаар ингэж бодох хэрэггүй гэж боддог