Монголд хөгжмийн урлагийн суурийг тавилцсан эрхэм хүмүүсийн нэг болох Ж.Бадраа гуайн ач хүү Б.Наранзун өвөөгийнхөө зөвлөгөөг дагаж урлагт хөл тавьсан гэдэг. 300 гаруй уран бүтээл туурвиж, шинэ залуу уран бүтээлчдийг дэмжиж ажиллаж байгаа түүнд Япон улсын алдарт дуучин Нацукава Рими хамтран ажиллах санал тавьжээ.
Тэрээр энэ тухайгаа "Окинавагийн алдарт дуучин Нацукава Рими-тэй танилцлаа..энэ жил түүний уран бүтээлийн 25 жилийн ой болж буй бөгөөд хамтарч дуу хийх санал тавьсанд нь миний хувьд нэр төрийн хэрэг байлаа..." гэжээ.
Нацукава Римиг монголчууд "Nada Sou Sou" хэмээх дуугаар нь андахгүй сайн мэднэ. Б.Наранзуны хувьд продьюсераар нь ажилладаг "The Wasabies" хамтлагийн охидоо Япон улсад дебьют хийлгэсэн сүйхээтэй нэгэн. Харин энэ удаад түүнийг ямар аялал хүлээж байгаа бол...



Сэтгэгдэл ( 1 )
Урлагийнхан дандаа ингэж үнэн худал нь мэдэгдэхгүй юм ярьж өөрсдийгөө дөвийлгөдөг, сонгодогийнхон бол панаалтай, нэг нэгнийхээ дээр гарах гээд л үзчихээд ш дээ