"Сэргэлэн охин Ян Сунь" киногоороо Монголчуудын танил болсон жүжигчин Жан Хёг "Couriers in Mongolia" шоу нэвтрүүлгийн зураг авалтад оролцохоор Монгол улсад ирээд байгаа билээ. Жүжигчин Жан Хёгийн жинхэнэ нэрийг Жон Юун Жүн гэдэг. 1976 оны арванхоёрдугаар сарын 20-нд Өмнөд Солонгосын Бусан хотноо төрсөн тэрээр 3 хүүхэд эхнэрийн хамт амьдардаг байна.
Жүжиглэхийн зэрэгцээ дуулах авьяастай тэрээр цомог хүртэл гаргасан байдаг. 1997 онд "Models" киногоор дебьютээ хийж байсан тэрээр ахлах сургуулиа төгсөөд спортын сургуульд элсэхээр төлөвлөж байжээ. Харин түүний аав энэхүү хүслийг нь үл харгалзан түүнийг урлагийн сургуульд оруулснаар дэлхий дахинаа хайрлагдсан алдартай жүжигчин болох эхлэлийг тавьжээ.
Хачирхалтай тэрслүү ахлах сургуулийн сурагчаас эхлээд халамжтай эмч, бүжигчин, хэрцгий анчин зэрэг ямар ч дүрд хувирах чадвартай тэрээр урлагийн карьераа загвар өмсөгчөөр эхлүүлж байжээ.
Та Google-ээс "Jang Hyuk's wife" хэмээх хайвал жүжигчин Жан На Ра гарч ирэх болно. Жан Хёг болон Жан На Ра нар дөрвөн удаа олон ангит кинонд хамтран тоглож, дурлалт хосын дүр бүтээжээ. Энэ оны дөрөвдүгээр сард тэдний хамтран тоглосон "Family" хэмээх кино үзэгчдийн хүртээл болсон билээ. Жан Хёг 2002 онд пилатесийн багш байсан бүсгүйтэйгээ гэр бүл зохиожээ.
Бидний сайн мэдэх "Сэргэлэн охин Ян Сунь" киноны дуу "Love Song" дууг Жан Хёг дуулсан байдаг.
2007 онд Жан Хёг Өмнөд Солонгос, Сингапур, АНУ-ын хамтарсан "Dance of the Dragon" киногоороо Холивудад дебьютээ хийжээ.
Сэтгэгдэл ( 9 )
Хамтлагт дуулдаг бсан..эцэг эх нь эсэргүүцсэн ч сэтгэлтэй хүнтэйгээ суусан.мундаг хөдөлмөрч байнгын дасгал хийдэг гдг юм байна лээ
Маш сайн жүжигчин.
Сайн, дандаа эерэг дүр бүтээдэг жүжигчин шүү.
Мундаг жүжигчин тоглосон кино бүр нь гоё
Jang hyuk duulaagvi bdg bga shvv. Haigaad orig duuchniig ni olooroi.
Jang hyuk duulaagvi bdg bga shvv. Haigaad orig duuchniig ni olooroi.
Солонгосын жүжигчид эр эмгүй л биеэ сайхан авч явах юм. Манайхан бас тэгдэг бол зүгээр л дээ.
47 настай гэхэд биеэ их сайхан авч явах юмаа
Ёстой мундаг жүжигчин