83 настай жүжигчин Аль Пачино дөрөв дэх хүүхдээ өлгийдөн авчээ

Ж.Сондор | Zindaa.mn
2023 оны 06 сарын 16

 

83 настай жүжигчин Аль Пачино болон түүний 29 настай найз бүсгүй Нур Альфаллах нар бяцхан хүүгээ өлгийдөн авчээ. Хосууд хүүдээ Роман Пачино хэмээх нэр хайрласан бөгөөд Аль Пачиногийн дөрөв дэх хүү юм. 

Аль Пачино болон Нур Альфаллах нар өнгөрсөн оны дөрөвдүгээр сард хамгийн анх хамтдаа яваа харагдсан. Нур Альфаллахын хувьд 23 настай байхдаа 74 настай телевизийн продюсер Мик Жаггертай болздог байсан нэгэн. Аль Пачиногийн хувьд өмнө нь өөрөөсөө 39 насаар дүү Мэйтал Дохан хэмээх бүсгүйтэй үерхдэг байсан бөгөөд 2020 онд хоёр тийш болжээ. 

Жүжигчин Аль Пачино дөрөв дэх хүүхдээ 83 насандаа хүлээн авсан нь тийм ч гайхмаар зүйл биш хэмээн саяхан өгсөн ярилцлагадаа дурджээ. 

 

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Ьвк(202.126.88.103) 2023 оны 06 сарын 19

Үнэн л бгда 83 хүн ажиллах нь хэр болдоо кк

0  |  0
Top