Реппэр Канье Уэст болон түүний эхнэр Бианка Ценсори нар хачин жигтэй хувцаслалтаар ижилсэх болсон. Өнгөрсөн мягмар гарагт олон нийтийн газар гуталгүй алхаж авсан тэд папарацичдын дуранд өртсөн бөгөөд Бианка Ценсори дотуур хувцасгүй явж байсан нь шилэн триконых нь цаанаас нэвт харагдаж байжээ.
Канье Уэстийн уулзаж буй бүсгүйчүүд түүний хувцас загварын "амьд" маникен болдог гэхэд хилсдэхгүй. Уулзаж буй бүсгүйчүүдээ өөрийн хэв маягаар хувцаслах дуртай тэрээр одоогийн эхнэр Бианкаг экс эхнэр Ким Кардашъяантай ижилхэн хувцаслах болсныг интернэт хэрэглэгчид хэдийнэ анзаарчээ.
2017 онд Ким Кардашъяан Бианка Ценсоригийн өмсөж байсантай ижил дан шилэн трикотой нэгэн үдэшлэгт хүрэлцэн ирж байжээ. Канье Уэстийн уулзаж байсан бүсгүйчүүдийн хувцаслалтыг Ким Кардашъяантай харьцуулсан зураг олон бий. Тэд бүгд л тодорхой хэмжээгээр Кимтэй адилхан хувцаслаж эхэлдэг бөгөөд хувцасны шүүгээг нь Канье Уэст өөрчилж өгдөг байна.
Сэтгэгдэл ( 1 )
Ene yab ch ervvl hun bish emegteichvvd n hetsvv yumaa hoyland n bie bodooroi gej hvsii .