Өмнөд Солонгосын жүжигчин Сун Жүн Ки хэдхэн хоногийн өмнө анхны хүүхдээ өлгийдөн авсан билээ. Дөнгөж төрсөн хүүгийнхээ гарны зургийг олон нийтийн сүлжээндээ байршуулсан түүнд дэлхийн өнцөг булан бүрээс баяр хүргэсэн. Гэвч түүний Хятадын хэвлэл мэдээллийн хэрэгсэлд өгсөн ярилцлага зарим хүмүүст буруу ойлголт төрүүлжээ.
Сэтгүүлч түүнээс гэр бүлийн амьдрал болон хувийн карьер нь улам бүр өсөж дэвжиж байгааг онцлоод хэр байгаа тухай асуухад Сун Жүн Ки "Заримдаа аав байна, нөхөр байна гэдэг нь энэ салбарт ажилгүй болохтой ижил зүйл. Аав болж, нөхөр болж, хүнтэй гэрлэх нь заримдаа ажлаа илүү ихээр алдаж байгаа мэт санагддаг" хэмээжээ.
Эмэгтэй хүмүүс хүүхдээ тээж, төрүүлэх үедээ маш олон зүйлс золиослодог. Харин эрэгтэй хүмүүсийн хувьд гэр бүлээ тэжээхийн тулд илүү их хөдөлмөрлөх шаардлагатай болж, ажилдаа амжилт гаргах нь ихэсдэг хэмээн интернэт хэрэглэгчид шүүмжилж эхэлжээ. Энэ нь нэг талаараа эмэгтэйчүүдийг үгүйсгэж байгаа хэлбэр гэх шүүмжлэл олон нийтийн сүлжээнд тархаад байгаа аж.
Өмнөд Солонгост гэр бүлтэй эмэгтэйчүүдийн ажлын бүтээмж буурдаг хэмээн үздэг учраас хүндрэл гарах нь бий. Харин Сун Жүн Кигийн хувьд ийн ярьсан нь олон эмэгтэйчүүдийг үл тоомсорлож буй хэрэг хэмээн тэд үзэж байгаа аж.
Сэтгэгдэл ( 7 )
Гэрлэхгүй байх чинь яасан юм. Жаахан тэнэгдүү яриатай нөхөр байна
Зссссс хэнд хэрэгтэй мэлээ юм бэ
Ганцхан монголч биш ямарч орны ямарч үндэстэн олны танил болоод нэр алдарт хүрээд ирэхээрээ эхнэрийг гарын бээлий шиг л солих юм даа
Ehni huuhed n ogt horvoo dr orshdoggu ym shg l yvdg sonin zavaan zaluu Ygad iim ymig shuten bishreed bdin buu med
Medkvvmdaa odoo tgeed hdden jiliin daraa salah l blgvv 1dehee chadsn hvn 2dahi udaagaa chadahgvv gh zowlon bh bish.
ene hums ni vneheer iim urt bnu bi buruu haraad bnu
tgd nuguu ulamjlal esoooroo udahgui salj sarnih biz