54 настай дуучин Марк Энтони болон түүний гэргий Надиа Феррейра нар орон нутгийн цагаар ням гарагт анхны хүүхдээ өлгийдөн авчээ.
Өнгөрсөн ням гарагт АНУ даяар "Аавуудын баяр"-ыг тэмдэглэн өнгөрүүлсэн. Энэхүү өдрөөр долоо дахь хүүхдээ өлгийдөн авсан Марк Энтони "Бурхны цаг үргэлж төгс байдаг. Аавуудын баярын мэнд" хэмээн бичиж шинэ хүүхэдтэй болсноо зарласан байна.
Парагвай улсын гоо бүсгүй Надиа Феррейра 2021 онд эх орноо төлөөлөн "Miss Universe" тэмцээнд оролцож, тэргүүн дэд байрт шалгарч байсан нэгэн. Надиа Феррейратай хийсэн хурим Марк Энтонигийн дөрөв дэх хурим. Тэрээр 2000-2004 онд Даянара Торрес, 2004-2014 онд Женнифер Лопез, 2014-2017 онд Шэннон Де Лима нартай гэрлэж нийт долоон хүүхэдтэй болжээ.
Сэтгэгдэл ( 0 )