Жүжигчин Э.Пүрэвжаргалыг олон нийт Пунтик нэрээр нь илүү сайн мэднэ. Зоримог, зоригтой бүсгүйн дүрийг дэлгэцэнд чадварлаг бүтээдэг Пунтик амьдрал дээр ч мөн тууштай, зоримог, дайчин гэдэг нь харагдлаа.
Үргэлж гэрэл цацруулж явдаг жүжигчин бүсгүй өөртөө хийсэн өөрчлөлтийнхөө тухай дагагчдадаа илэн далангүй хуваалцсан нь ч бүрэг ичимхий бидэнд нээлттэй, шинэлэг санагдав.
Өөрчлөлтийнхөө талаар тэр "Анх удаа өгзөгтэй болж үзэж байгаа хүн шүү. Өөрөө их сэтгэл хангалуун байгаа та нар минь бас хамт баярлаад өгөөрэй... Таргалаад харвинтай болоод байна гэсэн чинь өгзгөө бэлдэж байсан юм байна лээ. Сэтгэл дүүрэн, өөртөө итгэлтэй болгож өгсөн "Infinite Clinic-Арьс, гоо сайхны мэс заслын эмнэлэг Infinite Clinic - Арьс гоо сайхны мэс заслын эмнэлэг-ийн хамт олонд баярлалаа..." хэмээн бичсэн нь сошиалд тэсрэлт хийлээ.
Олны танил бүсгүйчүүд гоо сайхны мэс засал, өөрчлөлтийнхөө тухай нууц байлгахыг хичээдэг. Харин Пунтикийн хувьд гоо сайхны мэс заслын дэвшлээр бүтээсэн шинэ төрх, өөрчлөлтдөө сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлэн, бодит үр дүнгээсээ хуваалцсан нь олон хүнд таалагджээ.
Түүний хувьд "Infinite Plastic Surgery Clinic" гоо сайхны мэс заслын эмнэлэгт хэвлий 360, бугалга соруулж галбиржуулах, өөхийг өгзгөнд шилжүүлэн суулгах ажилбар хийлгэсэн байна.
Жүжигчин Э.Пүрэвжаргал осолд орж, хүнд гэмтэл авсны улмаас дасгал хөдөлгөөн тэр бүр хийж чаддаггүй тухайгаа дурдаж байсан. Үүнээс үүдэн жин нэмж, илүүдэл жинтэй болсон түүний хувьд энэ мэс засал хамгийн үр дүнтэй, аюулгүй сонголт болсныг мөн онцолжээ.
"Infinite Plastic Surgery Clinic" үйл ажиллагаагаа эхлүүлээд чамгүй хугацааг өнгөрүүлсэн туршлагатай эмнэлэг. Мэсийн болон мэсийн бус 50 гаруй төрлийн эмчилгээ, үйчилгээ үзүүлж буй тус эмнэлгээс хүссэн бүх үйлчилгээгээ нэг дороос авах боломжтой ажээ.


.png)
.jpg)
