Зэрлэг амьтны мониторинг судалгаагаар 163 тахь, 1200 хуланг бүртгэв

Б.Батчимэг | Zindaa.mn
2023 оны 06 сарын 20

Говийн их дархан цаазат газрын “Б” хэсгийн хамгаалалтын захиргааны дарга, байгаль хамгаалагч нар дархан цаазат газрын баруун хэсгийн нутаг болох Тахь ус, Хонь ус, Таван толгой, Шал хар, Гүн тамга, Ширийн ус, Хөндлөнгийн өвөр, Халтарын толгой зэрэг газруудад төлөвлөгөөт бус хяналт шалгалт, зэрлэг амьтны мониторинг судалгааны ажлыг хэрэгжүүлж нийт 163 тахь, 1200 хуланг хүснэгтэд бүртгэв.

Мөн Олон Улсын Тахь группийн судалгааны менежер, мэргэжилтэн болон байгаль хамгаалагчдад “Ирээдүйн судлаач-2023” хөтөлбөрийн хүрээнд орчны бүсийн Үенч сумын ерөнхий боловсролын сургуулийн эко- клубийн сурагчдыг ДЦГ-ын баруун хэсэг болох Тахь усны баярбүрд, Халзан бүргэдэй, Ёлхон зэрэг газруудад эко аяллыг зохион байгуулан зөвлөгөө өгч хээрийн дадлага хийлгэлээ.

Говийн их дархан цаазат газрын Б хэсэг

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top