Картын харилцагчдад зориулсан ээлжит урамшуулал 2023.07.01-2023.07.31-ний хооронд хэрэгжиж байна. Энэ хугацаанд та худалдаа үйлчилгээний байгууллагаар үйлчлүүлэхдээ Голомт банкны ПОС дээр, Голомт банкны картаар төлбөр төлөөд оноо цуглуулж, урамшууллын купон аваарай. Таны авсан купоны дүнг бэлэн мөнгөөр тооцож 2023.08.15-ны дотор SocialPay-д холбоотой Голомт банкны дансанд тань олгох болно.
Урамшууллын хугацаанд 100,000₮-өөс дээш үнийн дүнтэй худалдан авалтад оноо тооцох бөгөөд ингэхдээ таны худалдан авалтын дүнгийн 1₮ бүрд 1 оноо олгох юм.
Харилцагч та SocialPay аппликэйшний “Лояалти” цэс болон Loyalty.golomtbank.com вэбсайтын “Урамшуулал” хэсгээс өөрийн цуглуулсан оноонд тохируулан купоноо сонгон авах боломжтой. Харин 2023.08.10-ны өдрөөс өмнө авахыг хүссэн урамшууллын купоноо идэвхжүүлэх шаардлагатайг анхаарна уу.
Купоны төрөл:
Урамшууллын оноогоо шалгах суваг:
Хөтөлбөрийн туршид 1 харилцагч дээд тал нь 2,000,000 оноо цуглуулах боломжтой бөгөөд 1 харилцагчид зөвхөн 1 урамшууллын купон олгогдоно.
Жич: Таны цуглуулсан оноо 2023.08.31-нд автоматаар устах болно.
Урамшууллын оноо 2023.07.31-ний өдөр хүртэлх худалдан авалтад бодогдох тул та амжиж оноогоо цуглуулаад урамшууллаа аваарай.
Дэлгэрэнгүй мэдээллийг Харилцагчийн үйлчилгээний төвийн 1800-1646 болон Loyalty line 7515-111 дугаараас лавлана уу.